Нууц мэдээллийн уурхай

“Фортуна” Н.Батбаяр охиныхоо нэрийг хөөднө

Нийтэлсэн: 2020-04-28 06:46:01

 

Ардчилсан намын 100 саяын жагсаалтыг “фортуна” Н.Батбаяр тэргүүлж байгаа. Бонд ярьж, төрийн тахилга үйлдэн байж Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдсон хэдий ч 2016 оноос хойш АТГ-аас холдоогүй нэгэн гэж хэлж болно.

Тодруулбал, Н.Батбаярын хувьд Эдийн засгийн хөгжлийн сайд байхдаа “Чингис”, "Самурай” бондын мөнгийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан шалгагдсан. Тодруулбал, АТГ-аас Н.Батбаярыг бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр буруутгасан.

“Ангийн анд” Гарамгайбаатарын компанид Хөгжлийн банкнаас 43.6 тэрбум төгрөгийн зээл олгосон, зориулалтын бус төсөл хөтөлбөрийг бондын мөнгөөр санхүүжүүлсэн асуудлаар анх шүүхэд маргаан үүссэн. Хөгжлийн банкны зүй бус зээл олголтын хүрээнд Н.Батбаярыг 2017 онд АТГ-аас шалгаж, гэм буруутай гэж үзээд цагдан хорьж байлаа. Шалгалтын ажиллагаа удтал үргэлжилж, 2018 онд Н.Батбаярын хэргийг дахин шалгаж эхэлсэн ч 2019 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарч, олон түмэн ундууцаж байсан нь саяхан.

Дээрх хэргийн шийдвэрлэлт нь Эрүүгийн хуулийн “эргүү” заалтын хийдэл байсан. Х.Тэмүүжин нарын баталсан хийтэй хуулийн хүрээнд улсын хөрөнгийг үрэн таран хийсэн, бондын мөнгийг хэдэн тэрбумаар халаасласан АН-ын “томчууд”, цагаан захтнуудын хэрэг хэрэгсэхгүй болох талруугаа орох гэж байгааг АТГ-аас анхааруулж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар дээрх хэргүүдийг сэргээн шалгахаар болсон юм. 

Нэгэнт эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шалгуулж байгаа хүнд УИХ-ын мандат олгох боломжгүй. Тэгэхээр түүний 100 сая төгрөг бол албан тушаалын дэнчин болж таарах нь. АН ялбал, фортуна Сангийн яам бараадах нь л дээ.

Харин “Михайлд бодол бий” гэдэг шиг тэрбээр охин Б.Жаргаланг Архангайд сойхоор 100 сая төгрөгийг нь тушаалгажээ.  Түүний хувьд АН-ын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, АН-ын ҮБХ-ны гишүүн, “Монгол түлхүүр” ХХК-ийн захирлаар ажилладаг гэнэ.  АН-ын залгамжлагч гэж ч хэлж болох талтай. Ардчилсан залуучуудын холбооны УЗ-ийн гишүүн байсныг нь мэдэх юм.

Б.Жаргалан ОХУ-д эдийн засагч мэргэжлээр төгссөн, гэр бүлийн хүний хамт банк санхүүгийн байгууллагад багагүй хугацаанд ажилласан гэх юм билээ.

Аавтайгаа зан характер ижил учраас эдийн засгийн чиглэлийн шинэ санаачилга, санаануудад хамтарч ажиллаж байсан гэдэг  Архангай аймгийн АН-ын ҮБХ-ны гишүүний хувьд аавтайгаа ганзага нийлж байснаа ч нуудаггүй.   

Гэвч аав охин хоёр 200 саяыг тушаасныг нь харвал Н.Батбаярынх их мөнгөтэй айл байх нь гэж харалган бодож болохгүй. Аав нь улсын мөнгийг халааслачихаад  буцаагаад эрх мэдлийн төлөө охинтойгоо дэнчин, хандив хэлбэрээр зүсээ хувилгаад орж ирж байна. Нөгөө төрөөр төрсөн тэрбумтнууд чинь эднийх юм шүү дээ.

Манайхан “Эх нь шийр алаг бол унага нь шийр алаг” гэдэг дээ. Улсын мөнгийг тэрбумаар нь хумсалж, эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн Н.Батбаярын хүүхдийг төрд сонгох нь жудаггүй хэрэг. Хэдийгээр охин нь улс төрийн хүрээнд нэр цэвэр гэж үзээд хөл тавихыг санаархаж, нам нь дэмжсэн ч  аав нь түүний нэрийг хөөднө. 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших