Нууц мэдээллийн уурхай

Эдийн засгийг сэргээх зорилгоор зарим байгууллагын үйл ажиллагааг нээх асуудлыг Засгийн газар болон нийслэлийн хэмжээнд ярьж байна

Нийтэлсэн: 2020-04-28 01:17:37

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд хуурайшилтын улирлын энэ үед гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, иргэд, аж ахуйн нэгжүүд анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа. Сүүлийн өдрүүдэд иргэд хог, хуучин хувцас, хашаан дахь өнжмөл өвсийг шатаах нэрийдлээр гал алдаж, гал түймрийн дуудлага ихэсч байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Өвөрсогоотын аманд 6 га газар, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын задгайд 1 га, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын аманд 2.5 га, мөн дүүргийн 11 дүгээр хороо, Соёмботой уулын 10 га газар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Сүүл даваанд 6 га газар гал түймэрт өртөж, нийт 265 алба хаагч гал унтраахаар ажиллав. Мөн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд 8 га, 11 дүгээр хороо, Зайсангийн 2.5 га газрын гал түймрийг унтраахаар нийт 86 алба хаагч ажиллажээ.

Хотын Захирагч “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед болгоомжгүйгээсээ болж гал түймэр гаргаж, алба хаагчдын ачааллыг улам нэмэгдүүлэхгүй байхыг иргэд та бүхнээсээ хүсье. Анхаарал болгоомжтой байж, бие биедээ хяналт, шаардлага тавих хэрэгтэй” гэлээ. Түүнчлэн  Богд ууланд гарсан гал түймрийг унтраахад авто мотоциклийн клубууд, сонирхогчид, иргэд, залуучууд олноороо ирж, онцгой байдлын алба хаагчдад эх оронч сэтгэлээр, нийгмийн хариуцлагаа биелүүлж тусалсанд чин сэтгэлийн талархал илэрхийлж байгаагаа хэллээ.

Гэр хорооллын 196.600 гаруй нүхэн жорлонг ариутгах ажлыг хийж байна

Коронавирусын тархалтын үед дэлхийн бусад хотуудын хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөх үеэрээ Москва хот тавдугаар сарын 1 хүртэл тавьсан хорио цээрийн дэглэмээ цаашид сунгахаар болсон. Бээжин хот хог болон нус цэрээ ил задгай хаяж буй иргэдэд хариуцлага хүлээлгэх хуулийн төсөл боловсруулж байна. Харин Токио хотын хувьд гурван хоногт нэг удаа хоол хүнсээ цуглуулж, дэлгүүр гарах боломжийг бүрдүүлсэн болохыг хэллээ. Нийслэлийн хэмжээнд ариутгал, халдваргүйтгэлийг эрчимжүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэгт 14 аж ахуйн нэгж, 4734 газарт ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийжээ. Улаанбаатар хотын хэмжээнд 196,600 гаруй нүхэн жорлон, 53500 метр квадрат талбайд ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийж байна.

Халдварт өвчнийг тархаахгүй байх, урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ эдийн засгийг сэргээх асуудлыг Засгийн газар болон нийслэлийн хэмжээнд ярьж байгаа гэдгийг хотын Захирагч мэдээллийнхээ үеэр хэллээ.

Мөн ирэх тавдугаар сарын 5-7-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгуулах аж.

Зөвшөөрөлгүй газар барилга барьсан аж ахуйн нэгжүүдэд хууль журмын дагуу ажиллах боломжийг бүрдүүлнэ

Барилга байгууламж дуусаагүй байхад барилгыг хүлээж авдаг, тохижилт, үйлчилгээ нь болоогүй байхад худалдан борлуулдаг, иргэд байраа хүлээж авсны дараагаар ашиглалтын шаардлага хангахгүй байдаг явдалд хяналт тавьж ажиллаж байгааг нийслэлийн Засаг дарга хэлэв. Түүнчлэн шаардлага хангаагүй барилгыг ашиглалтад хүлээж авснаас үүдэн иргэд хохирол хүлээсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгж байгууллага барагдуулдаг байх асуудалд анхаарч ажиллаж байна. Мөн хотын Захирагч хэлэхдээ “Орон сууцны хороолол дундах хүүхдийн талбай, авто зогсоол, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, орц, гарцны асуудлыг нийтлэг байдлаар шийдвэрлэхэд онцгой анхаарч байгаа. Тухайлбал, Хавдар судлалын үндэсний төв 5 орц, гарцтай байх ёстой атал саяхныг хүртэл ганцхан гарцтай байсан. Энэ асуудлыг шийдвэрлэж, эхнээсээ орц, гарцыг нэмэгдүүлсэн. Мөн нарны гүүрний орц, гарцын асуудлыг шийдвэрлээд ажиллаж байна” хэмээсэн юм.

Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй барилга барьсан 97 аж ахуйн нэгж бий. Зөвшөөрөлгүй газар барилга барьсан аж ахуйн нэгжид хариуцлага тооцохоос илүүтэй зөвшөөрөл олгосон албан тушаалтанд хариуцлага тооцно. Коронавирусын халдварын үед, эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгааг харгалзан үзэж  нэг удаадаа үйл ажиллагааг нь хууль журмын хүрээнд явуулах, бичиг баримтыг нь цэгцлэх боломжийг нь бүрдүүлнэ. Харин цаашид нийслэл хотод зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж бариулахгүй байхад анхаарч ажиллана гэдгийг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан онцгойлон анхаарууллаа.        

Дашрамд дурьдахад, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн танхимаар сургалт явуулдаг цөөн хүнтэй сургалтын төвүүдийн эрхийг нээх талаар ярилцаж байна. Уг асуудлыг улсын Онцгой комиссоор оруулж, шийдвэрлэхээр сургалтын төвүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдах боломжийг бүрдүүлнэ гэдгийг хотын Захирагч мэдээллийнхээ төгсгөлд хэллээ.  

 

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших