Нууц мэдээллийн уурхай

У.Хүрэлсүх: Цугласан хандивын хэмжээнд тохируулан сонгууль явуулах бололцоо улс төрийн намуудад бий

Нийтэлсэн: 2020-04-24 05:14:39

  

 

Монгол Ардын Нам өнөөдөр УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ албан ёсоор илэрхийлж Сонгуулийн Ерөнхий Хороонд холбогдох бичиг баримтыг хүргүүллээ.  Энэ үеэр Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

Монгол Ардын Нам Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/-нд сонгуульд оролцох хүсэлтээ өгчихлөө. СЕХ-ноос буцаагдсан мөрийн хөтөлбөрт ямар засвар өөрчлөлт хийсэн бэ?

Энэ удаагийн УИХ-ын сонгууль цаг хугацаандаа явагдах ёстой. Хэдий хүнд нөхцөл байдалд явагдах гэж байгаа ч гэсэн Монгол Улс харьцангуй тайван, байдлыг хяналтдаа авсан учраас иргэддээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Хөл хорио тогтоосон хүнд нөхцөл байдал үүсэн ч бусад улс орнууд сонгуулиа цаг тухайд нь амжилттай зохион байгуулж байна. БНСУ л гэхэд хамгийн өндөр ирцтэйгээр сонгууль амжилттай зохион байгуулсан. Тиймээс өөрсдийгөө төлөөлөх төрийн эрх барих дээд байгууллага парламентыг сонгох чухал хариуцлагатай үйл ажиллагаанд иргэд идэвхтэй оролцох хэрэгтэй. Сонгуульд оролцож байгаа бусад нам, эвслүүддээ амжилт хүсье. Хамгийн гол нь сонгууль шударга явагдах ёстой. Ардын нам бүх зүйлийг хуулийн хүрээнд хийнэ. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт хууль зөрчсөн зүйл нэг ч байхгүй.

Танай намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөртэй тань хэр нийцэж байгаа вэ?

Монгол Ардын Нам социал демократ үзэл баримтлалтай. Нийгмийн чиг баримжаатай зах зээлийг хөгжүүлэх зорилттой улс төрийн хүчин. Тиймээс Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөр социал демократ үзэлд суурилсан нийгмийн баримжаатай зах зээлийг хөгжүүлэх үзэл баримтлалыг тусгасан.

Зарим улс төрийн хүчнүүд иргэдэд үнэгүй байр өгнө гэж амлаад байгаа. Үүний талаар?

Үнэгүй байр өгнө гэдэг байж болохгүй, хэзээ ч биелэгдэхгүй зүйл шүү дээ. Үүнийг би энэ улс орон, эдийн засгийг удирдаж байгаа Ерөнхий сайдын хувьд сайн мэднэ. Иргэд ийм зүйлд итгэж төөрөгдөж болохгүй, намуудын мөрийн хөтөлбөрийг маш сайн уншиж судлах хэрэгтэй.

Намын санхүүжилттэй холбоотой асуудлууд нэлээд хөндөгдөж эхэллээ. МАН сонгуулийн санхүүжилтээ яаж зохицуулах вэ? 

Албан ёсны хариултыг дахиад өгье. Монгол Ардын Нам дэнчин болгож аль нэг нэр дэвшигчээс мөнгө авахгүй. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл. Нөгөө талаар мөнгөтэй хүн УИХ-д нэр дэвшинэ, мөнгөгүй хүн дэвшиж болохгүй л гэх санаа. Энэ нь шударга ёсны зарчим, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид ч нийцэхгүй. Тиймээс Монгол Ардын нам нэр дэвшигчдээс дэнчин болгож мөнгө авахгүй. Мэдээж сонгуульд тодорхой хэмжээний мөнгө шаардлагатай. Үүнийг Монгол Ардын Нам хуулийн дагуу нэр дэвшигчид тодорсны дараа хандив цуглуулах хуулийн хугацаанд ард иргэд, намын гишүүдээс хандивын дансанд цугласан мөнгөөр  сонгуулиа зохион байгуулна. Цугласан хандивын хэмжээнд тохируулан сонгуулийн кампанит ажлыг явуулах бололцоо улс төрийн намуудад бий. Мөнгөний сонгуулийг зогсооё. Цэвэр шударга сонгууль явуулъя. Сонгуулийн хуульд заасан хуулийн хүрээнд хандиваа авч эргээд тайлангаа тавина. Сонгуулийн мөнгө хуулийн хүрээнд цугларч, хуулийн хүрээнд зарцуулагдах ёстой. Эргээд ард түмэн, сонгогчид, СЕХ-нд албан ёсоор тайлагнах ёстой.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших