Нууц мэдээллийн уурхай

Өөрийгөө шударга хуульч гэдэг О.Баасанхүү АН-ын 100 саяын схемийг хүлээн зөвшөөрсөн нь ичгэвтэр

Нийтэлсэн: 2020-04-22 10:24:49

 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг АН-ынхан өнөөдөр цэцэгтэй, тугтай намын гишүүнээрээ ёслол төгөлдөр угтан авлаа. Саяхан л нэг нэгнийгээ худалч, хулгайчаараа дуудаж, нэг нүдээрээ ч үзэхгүй байсан тэд сонгуулийн өмнөхөн ийнхүү цэцгийн баглаатай уулзав. Улс төрд мөнхийн найз, дайсан гэж байдаггүй зөвхөн түүнийг давсан эрх ашиг гэж бий гэдэг үг өөрийн эрхгүй санаанд буув. Учир нь О.Баасанхүү гишүүний үг, үйлдэл үргэлж тэнгэр газар шиг зөрүүтэй байдаг.  Эрх ашиг хаана байна, тэнд ойж буудаг хүн гэвэл хилсэдсэн болохгүй. Ц.Нямдорж гишүүн О.Баасанхүүг нэгэнтээ “Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаж их улс төрд орж ирсэн” гэж тодорхойлсон билээ.

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа олон нийтэд танигдаж, МАХН-аас улс төрийн гараагаа эхэлж, парламентад хоёр удаа сонгогдоод байгаа нь үнэн билээ. Гэвч “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэгчээр Н.Энхбаяртай эв түнжингүй болж, МАХН-ын албан бус даргаар өөрийгөө томилсон ч намын гишүүдийн дэмжлэг аваагүй учир амжилт олж чадсангүй. Нэгэн цагт хаан мэт тахин шүтэж явсан Н.Энхбаярыгаа О.Баасанхүү гишүүн байнга шүүмжлэх ажлыг сүүлийн хэдэн сар идэвхитэй хийж байгаа билээ.  Энэ парламентын үед О.Баасанхүү гишүүн гэнэтхэн л шударга гишүүний дүр эсгэж, гар утсаараа дамжуулан гишүүдийн ирцийг бүртгэх Тамгын газрын ажлыг сайн дураараа хийх болсон.  Хууль бус үйлдэлтэй шударгаар тэмцэж, парламент дахь сөрөг хүчний үүргийг сайн гүйцэтгэнэ гэж ярьж байсан шударга гишүүн О.Баасанхүү ийнхүү АН-ын дарга С.Эрдэнийн “хавханд” өөрөө гүйгээд орчихлоо.

Түүнийг АН-аас нэр дэвшихээр 100 сая төгрөг намдаа тушаасан гэх мэдээллийг “Херо Холдинг” компанийн захирал Х.Ганхуяг олон нийтэд цацсан. Гэвч О.Баасанхүү гишүүн түүнийг энэ мэдээллийнх нь төлөө шүүхэд өгч, 100 сая төгрөг гаргуулан АН-аас нэр дэвшинэ гэх хачирхалтай мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн билээ. Өөрөөр хэлбэл, О.Баасанхүү гишүүн АН-ын 100 саяар Их хурлын гишүүний суудлыг “наймаалцах” С.Эрдэнийн схемийн дэмжигчдийн нэг байжээ. Парламентын хуульч гишүүдийн нэг гэдгээрээ өөрийгөө дөвийлгөх дуртай О.Баасанхүү гишүүн ийнхүү Үндсэн хуулийн суурь зарчим, Сонгуулийн тухай хуулийг илтэд зөрчсөн АН-ын 100 саяын схемийг хүлээн зөвшөөрсөн нь ичгэвтэр хэрэг байлаа.  Өнөөдөр АН-д цэцгий баглаатай сүржин элссэн О.Баасанхүү гишүүнийг цаана л нэг “гунигтай” яг л АН-д барьцаалагдсан юм шиг харагдаж байна гэж нийгмийн цахим сүлжээгээр бичжээ.  МАХН-д гадуурхагдаж, тойрогтоо “гундуу”-хан байгаа түүнд АН-ыг сонгохоос өөр улс төрийн нүүдэл байгаагүй байж мэднэ. Гэхдээ үзэл бодлоосоо урваж, улс төрийн хожоо эрх ашгаа нэгдүгээрт тавьсан түүнд тойргийн сонгогчид нь итгэл үзүүлэх эсэх нь улам эргэлзээтэй боллоо.

С.Өрлөг

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших