Нууц мэдээллийн уурхай

С.Амарсайхан: Холбогдох албаныханд танилцуулж шаардлагатай тоног төхөөрөмжийг боломж бололцоогоор нь шийднэ

Нийтэлсэн: 2020-04-20 07:00:38

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн Монгол-Японы сургалтын эмнэлэгт ажиллалаа.

Хотын Захирагчид АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Ц.Эрхэмбилэг нар эмнэлгийн үйл ажиллагаа болон тасгуудын тоног төхөөрөмж, ажилчдын бүрэлдэхүүнээ танилцуулав.

“АШУҮИС-ийн эмнэлэг 104 ортой, дэвшилтэт технологи, өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх төдийгүй яаралтай тусламж үйлчилгээ, Монголд эмчлэгдэх боломжгүйд тооцогддог 26 өвчнийг эмчлэх /зүрх, судасны өвчин эмгэг, тархины өвчин эмгэг, хавдар зэрэг/ боломжтой. Мөн MRI, соронзон томографи, ангиографи гэсэн шинэ дэвшилт технологийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлээд зогсохгүй “өвчтөн төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ”, “эмнэлгийн тусламж үйлчилгээг багаар үзүүлэх” зэрэг Япон эмнэлгийн менежментийг хэрэгжүүлж ажиллаж байна.

Шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор эмнэлгийн хүчин чадлын хүрээнд шаардлагатай тохиолдолд ашиглах тусгаарлах өрөө гаргасан” гэж АШУҮИС-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Ц.Эрхэмбилэг хэллээ. Энэ үеэр Хотын Захирагч С.Амарсайхан “Коронавирусийн халдварт цар тахалтай энэ үед шаардлагатай тохиолдолд иргэдийг хүлээн авч эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх тусгаарлах өрөө гаргаж ажиллаж байгаа нь маш зүйтэй” гэдгийг онцолж хэлсэн юм.

Эмнэлгийн найдвартай үйл ажиллагааг хангаж, чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэхийн тулд эмнэлгийг шат дараатай ашиглалтад оруулсан байна. Өнгөрсөн зун амбулаторийн дотрын тасгуудыг ашиглалтад оруулан эмнэлзүйн үйлчилгээг эхлүүлж эхэлсэн бол мэс заслын тасаг болон хэвтэн эмчлүүлэх тасгийг дараагийн шатанд нээжээ. Түүнчлэн яаралтай тусламжийн тасгийн үйлчилгээг гурав дахь шатанд ашиглалтад оруулсан байна. Ингэснээр Япон менежментийн сайн чанартай, өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг Баянзүрх дүүргийн 60 мянган иргэдэд үзүүлэхээс гадна эмнэлгийг зорин очсон иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээгээ цаг алдалгүй хүргэж ажиллаж байгаа аж.

Хотын Захирагчийг тус эмнэлэгт ажиллах үеэр эмнэлгийн удирдлагуудын зүгээс зарим шинжилгээ, оношилгоог хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж, урвалж бодис авахад шаардагдах хөрөнгө мөнгийг шийдэж өгөхийг хүслээ. АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон “Үндсэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд бүгд байгаа боловч зарим нэг дагалдах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл дутуугаас болоод шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж чадахгүй байгаа тохиолдол байна. Тийм учраас эдгээрийг авахад шаардагдах хөрөнгө мөнгийг холбогдох газруудтай зөвшилцөж боломж, бололцооныхоо хүрээнд шийдэж өгөхийг таниас хүсч байна” гэлээ. Хотын Захирагчийн зүгээс “Улсын онцгой комисст танилцуулья. Мөн Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдтай зөвлөлдье. Та бүхний үйл ажиллагааг доголдуулахгүй явуулахад шаардагдах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, урвалж авахад шаардагдах хөрөнгө мөнгийг шийдэх ямар боломж, бололцоо байгааг судалж, нийслэлээс шийдэж болох боломжоор нь асуудлыг шийдэж өгнө. Та бүхэн шаардагдах зүйлийнхээ жагсаалтыг гаргаж өгөх нь зүйтэй. Би холбогдох хүмүүст танилцуулья. Та бүхний үйл ажиллагааг хэвийн явуулахад нийслэлээс бүх талаар дэмжиж, хамтарч ажиллана” гэдгээ илэрхийллээ.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


 
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших