Нууц мэдээллийн уурхай

Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлд хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл шаардахыг хориглох тухай тусгажээ

Нийтэлсэн: 2020-04-08 02:19:09

 

 

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр (2020.04.07) Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах турхай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтын 3 дугаар зүйлд нийтийн эрүүл мэндийн хамралтыг нэмэгдүүлэх, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д “зонхилон тохиолдох халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийн тархалт болон сэргийлж болох нас баралтыг хувь хүн, гэр бүл, хамт олон, байгууллагын идэвхтэй оролцоотой нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлан бууруулах” гэсэн зорилт дэвшүүлсэн.

Мөн ДЭМБ-аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах хүний эрхийг хангахын тулд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд “Хэнийг ч орхигдуулахгүй байх зарчим”-ыг хэрэгжүүлэхийг гишүүн орнууддаа уриалж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-д “Эрүүл мэндийн асуудлыг бусад салбарын бодлогод тусган уялдуулж, нэгдсэн зохицуулалттайгаар хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлснээр хүн амын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах” зорилтыг тус тус тодорхойлсон. Эдгээр бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгохын тулд уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд дараах үндсэн чиглэлийг тусгасан байна. Үүнд:

  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн “Эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах” заалтын хэрэгжилтийг бодит байдалд нийцүүлэх, эрчимжүүлэх,
  • “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ”-ний тодорхойлолт бий болгох,
  • Эмнэлгийн урт хугацааны тусламж, үйлчилгээг тодорхойлох,
  • Нэн шаардлагатай үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих, эрүүл мэндийн байгууллагын чиг үүргийг нарийвчлан тодорхойлох,
  • Үндэсний хэмжээнд эрүүл мэндийн цахим бүртгэл, мэдээллийн асуудлыг зохицуулах захиргааны хэм хэмжээний акт боловсруулах,
  • Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд тулгуурлан эрт илрүүлэх үзлэгийг зохицуулах нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт боловсруулж, аж ахуйн нэгжийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх,
  • Эмгэг судлалын амьд ахуйн эд эсийн шинжилгээ, нас барагчийн цогцсыг сургалт, судалгааны зорилгоор ашиглах харилцааг зохицуулах хэм хэмжээний акт батлах заалт нэмэх,
  • Хуулийн заалтын давхардлыг арилгах,
  • Үйлчлүүлэгчийн хувь хүний нууцтай холбоотой эрүүл мэндийн мэдээ мэдээлэл шаардах, дарамтлах, мэдээллийг зөвшөөрөлгүйгээр олон нийтийн мэдээллийн сүлжээнд байршуулахыг хориглох талаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүлээх үүргийг тодорхой болгох зэрэг хэд хэдэн нарийвчилсан зохицуулалтыг тусгажээ.
     

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол хүн эх орныхоо хаана ажиллаж, амьдарч байгаагаас үл хамааран эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг авах, эрүүл мэндээ хамгаалуулах хүний эрхийг баталгаажуулахад ач холбогдолтой болохыг төслийн танилцуулгад дурдсан байна.

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших