Нууц мэдээллийн уурхай

АЗИЙН УЛС ОРНУУД МАНАЙ УЛСАД ДЭМЖЛЭГ ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛСЭЭР БАЙНА

Нийтэлсэн: 2020-04-07 03:23:00

 Япон Улсын Засгийн газар “COVID19” коронавируст халдвартай тэмцэх хүрээнд манай улсад Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар 235 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсноо өнөөдөр ГХЯ-нд мэдэгдэв.

Түүнчлэн БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас манай улсад 250 мянган ам.доллар бүхий коронавирусын шинжилгээний оношлуур хандивлах болсныг тус улсаас манай улсад суугаа ЭСЯ-наас ГХЯ-нд мэдэгдээд байна. Мөн Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгээс 2000 оношлуурыг Улсын Онцгой комисст хандивлаад байна.

Бүгд Найрамдах Сингапур Улсын “Темасек” олон улсын сангаас тус улсад үйлдвэрлэсэн Fortitude 2.0 нэртэй СOVID-19 коронавирусийн 3000 ширхэг оношлуурыг энэ сарын 4-нд Монгол Улсад хандивласан. Үүнээс гадна Монголд үйл ажиллагаа явуулдаг Сингапурын зарим бизнес эрхлэгчид дээрх оношлуурыг нэмж худалдан авахад зориулж 30000 сингапур долларын буцалтгүй тусламж үзүүлээд байна.

Бүгд Найрамдах Индонез Улс дахь Монгол Улсын Ерөнхий өргөмжит консул Чандра Гозали манай улсад Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар 20000 ширхэг амны хаалтыг өнгөрөгч сард хандивласан.

Ийнхүү Азийн улс орнууд энэхүү хүнд сорилтыг хамтдаа даван туулж, хамтран ажиллах хүрээнд манай улсад сэтгэл санааны болон шаардлагатай тоног төхөөрөмж, эд зүйлсийн дэмжлэг туслалцааг үзүүлсээр байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших