Нууц мэдээллийн уурхай

ШУУРХАЙ: “СТРАТО” ХХК-ийн эсрэг малчид босож эхэллээ

Нийтэлсэн: 2020-03-26 04:36:21

 

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчид бэлчээр, газар нутгаа хамгаалахын тулд хууль бус нүүрс тээвэрлэлтээс үүдэлтэйгээр байгаль, хүрээлэн буй орчинд асар их хохирол учруулж байгаа үйлдлийг зогсоохоор тэмцэж эхэллээ.

Тус сумын Билгэх багийн иргэдийн мэдээлж байгаагаар малчид  нүүрс тээвэрлэлтийн хүнд даацын 50 гаруй авто машины хөдөлгөөнийг хязгаарлаж, зогсоожээ. Тэмцэл эхлүүлсэн малчид нүүрсний тээврийн замыг хааж, ээлжээр хонох байдлаар манаанд гарч эхэлсэн бөгөөд Хангийн Хэц гэдэг газарт байрлаж байгаа юм байна.   

Мөн хорио цээрийн дэглэм тогтоосон үед малчид ийм эрсдэлтэй алхам хийж байгаа тул Өмнөговь аймгийн Онцгой комиссоор уламжлуулан Улсын онцгой комисст өргөдөл гарган, хүргүүлжээ.

(Өргөдлийн дэлгэрэнгүйг хавсралтаас харна уу)

“Эрдэнэс Таван толгой” ХК-иас Чойр, Шивээговийн чиглэлд говийн дөрвөн аймгийн долоон сумын нутгаар дамжин 430 гаруй км шороон замаар цувж байгаа нүүрсний тээврийн хууль бус үйлдлийг зогсоохоор Цогтцэцийн иргэд, малчидтай Өлзийт, Баянжаргалан зэрэг сумынхан нэгдэж, эсэргүүцлээ илэрхийлэхээр болжээ. Үүнтэй холбоотойгоор сум, орон нутгийн засаг захиргаанаас Өмнөговь аймгийн Онцгой комисст нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, шаардлагатай арга хэмжээг авч эхэлсэн байна.
 


Энэ талаар Өмнөговь аймгийн Засаг дарга О.Бадарч “Улсын хэмжээнд онцгой байдал зарлаж, хөл хорио тогтоосон үед олныг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглаан хийх хориотой. Гэвч бид арга ядсандаа ийм шийдэлд хүрч байгаа малчдынхаа зовлонг ойлгохоос аргагүй байна. Иймд эхний ээлжинд Билгэх багийн нутагт нүүрсний тээврийн машин зогсоож, ээлжээр хонож байгаа малчиддаа нэг удаагийн амны хаалт болон хамгаалалтын битүү хувцас зэргийг хүргүүлсэн. Мөн заавар, зөвлөгөө өгөөд энэ талаараа аймгийн ОБК-т албан ёсоор мэдээлээд байна” гэсэн тайлбар өглөө.

ӨРГӨДӨЛ
 


"СТРАТО"-гийн балаг буюу БОДИТ БАЙДАЛ

(Өмнөговь, Цогтцэций сум, Билгэх баг. Говьсүмбэр аймаг, Шивээговь сум. 2020.03.18)

БИЧЛЭГ ҮЗЭХ
 

 
Нийт сэтгэгдэл: 1
  1. MOGEUH /202.55.188.35/ 2020-03-31 21:01:05

    Mongolin Ontsgoi Gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj ariutga MOGEUH

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших