Нууц мэдээллийн уурхай

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийн тахлын эсрэг авах арга хэмжээнүүдээ танилцуулжээ

Нийтэлсэн: 2020-03-26 03:23:20

 

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин шинэ коронавирусийн тахалд нэрвэгдсэн иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих багц арга хэмжээг танилцуулжээ.

Хамгийн эхэнд хэрэгжих арга хэмжээ нь дараа долоо хоногт Орос орон даяар иргэд нэг долоо хоногийн хугацаатай амрахаар болсон байна. Ингэхдээ цалингаа бүтэн ажилласнаар авах ажээ. Энэ нь коронавирусийн тархалтыг удаашруулахад чиглэсэн арга хэмжээ юм байна.

Мөн дөрөвдүгээр сарын 22-нд товлогдсон байсан үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар зохион байгуулах бүх нийтийн санал асуулгыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Тахлын явцыг ажигласны дараа мэргэжилтнүүдийн дүгнэлт дээр үндэслэн санал асуулгын шинэ товыг зарлах гэнэ.

Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-аас бусад бүх татварын төлөлтийг зургаан сараар хойшлуулах санал гаргаж байгаагаа Путин мэдэгджээ.

Эсрэгээрээ баян чинээлэг иргэд болон том компаниудаас авах татварын хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал тодорхой босгоос дээш хэмжээний мөнгийг банканд хадгалсан, хувьцаанд хөрөнгө оруулсан иргэдээс татвар авахаар болжээ. Өмнө нь ийм үйл ажиллагаанд ямар нэг татвар ноогдуулдаггүй байв.

Мөн гадаадын компаниуд, эздийн Орос дахь бизнесээсээ авах ноогдол ашигт оноох татварын хэмжээг одоогийн 2 хувиас 13 хувь болгон нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.

ОХУ-ын хувьд шинэ коронавирусийн тахалд харьцангуй бага нэрвэгдсэнд тооцогдож байгаа. Сүүлийн байдлаар тус улсад халдварын 658 тохиолдол бүртгэгдээд байна. Гэвч тархалт эрчимжих төлөвтэй байгаа нь эрх баригчдын санааг зовоож байгаа юм. Тухайлбал сүүлийн 24 цагийн байдлаар ОХУ-д халдварын 163 тохиолдол илэрсэн нь цаашид огцом нэмэгдэх аюултайг харуулж байна.

Нийт сэтгэгдэл: 1
  1. MOGEUH /202.55.188.35/ 2020-03-31 21:03:20

    Mongolin Ontsgoi Gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj ariutga MOGEUH

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших