Мөн аяныг санаачлагчдын нэг жүжигчин, СТА Д.Баттөмөр “Бид дуу хоолойгоо нэгтгэж, сэтгэл зүрх, ухаан бодол, оюун санаагаа төвлөрүүлж бие биедээ туслах ёстой, дэмжих ёстой гэсэн уриалгын дор Монголдоо Хайртай аяныг эхлүүллээ.” гэлээ.
Аяныг санаачлагч, продюсер Б.Лхагвасүрэн “Урлаг соёлын үйл ажиллагааг ерөнхийдөө хорьсон. Харин бидэнд техник технологийн дэвшлийг ашиглаж тоглолтыг онлайнаар хийх гарц байгаа. Саяхан манай урлаг соёлынхоноос Хурд хамтлаг маань онлайн тоглолт хийж маш сайхан түүчээллээ.” гэж байсан юм.
Хандивын дансны тухайд Сангийн яамны зөвшөөрөлтэй, Онцгой байдлын ерөнхий газрын нэр дээрх дансанд хандивын мөнгийг төвлөрүүлнэ гэж төлөвлөж байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар хувьдаа завших, шамшигдуулах, өөр зүйлд зарцуулах гэсэн асуудал байхгүй, сайн дурын үндсэн дээр нэгдсэн хүмүүс гэдгээ тэд албан ёсоор мэдэгдлээ.
Хандивын аянд нэгдхийг хүсвэл https://www.facebook.com/MongoldooKhairtai/ холбоосоор орж мэдээллийг аваарай.