Нууц мэдээллийн уурхай

"COVID-19"-ийн эсрэг хамтдаа тууштай тэмцэхийг эрмэлзэж байна

Нийтэлсэн: 2020-03-20 00:14:04

Энэтхэг улсын Ерөнхий сайд Эрхэмсэг Ноён Нарендра Моди өчигдөр буюу 3-р сарын 15 Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн (SAARC) удирдагчид нартай холбогдож, корона вирусын нөхцөл байдлын талаар ярилцан, COVID-19 цар тахал урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх бүс нутгийн зохицуулалтын арга механизмын талаар хэлэлцэв.

 Энэхүү видео хуралд Афганистаны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ашраф Гхани, Шри Ланкийн Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Готабая Ражапакса, Мальдивын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ибрахим Мохамед Солих, Бангладешийн Ерөнхий сайд Эрхэмсэг хатагтай Шейх Хасина, Непалын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён К.П. Шарма Оли, Бутаны Ерөнхий сайд, Эрхэмсэг Др. Лотай Цэринг, Пакистаны Эрүүл мэндийн сайд Эрхэмсэг ноён Доктор Зафар Мирза болон SAARC-н Нарийн бичгийн дарга нарын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцов.

 Ерөнхий сайд ноён Нарендра Моди хэлсэн үгэндээ COVID 19 цар тахлаас үүдэлтэй урьд өмнө тохиолдож байгаагүй эрүүл мэндийн онцгой байдал үүсч буй энэ үед аюулаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх нийтлэг стратеги Өмнөд Азийн бүс нутагт боловсруулах зайлшгүй шаардлагатай байгааг онцоллоо. Хамтран ажиллах дараах саналуудыг Ерөнхий Сайд Моди гаргав:

COVID-19 Онцгой байдлын сан байгуулах. Уг санд улс орнууд сайн дурын үндсэн дээр хандив өгөх ба Энэтхэг улс анхны 10 сая ам.долларын орууллаа. Шинээр байгуулагдсан санг түнш улсуудын аль нь ч яаралтай авах арга хэмжээний зардлуудыг санхүүжүүлэхэд ашиглах.

Шуурхай Хариу Үйлдлийн Баг (Rapid Response Team) бүрдүүлэх. Тус багын бүрэлдэхүүнд нэн шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр хангагдсан эмч мэргэжилтнүүд багтах ба шаардлагатай тохиолдолд аль ч улс орон руу дайчлагдах байнгын бэлэн байдалд байх.

 Хөрш зэргэлдээ орнуудын яаралтай тусламжийн багуудад онлайнаар сургалт зохион байгуулах, Энэтхэг Улсын Өвчний Тандалтын Нэгдсэн Портал програм хангамжийг ашиглан вирус тээгчдийг олж тогтооход туслах.

 Шилдэг туршлагыг хуримтлуулахын тулд SAARC Гамшгийн Менежментийн Төв гэх мэт механизмуудыг ашиглах.

 Өмнөд Азийн бүс нутагт тархсан халдварт өвчний тархалтыг хянах судалгааны ажлыг уялдуулах нийтлэг судалгааны платформ байгуулах.

 SAARC бүсийн мэргэжилтнүүд COVID-19-ийн эдийн засагт үзүүлэх урт хугацааны үр дагаврын талаар, мөн дотоод худалдаа, орон нутгийн нэмүү өртгийн сүлжээг энэ нөлөөллөөс хэрхэн яаж хамгаалах вэ гэсэн сэдвээр санал тогтмол солилцох

Ерөнхий сайд ноён Нарендра Моди Энэтхэгийн Засгийн Газраас Covid-19-той тэмцэхэд төрөлжүүлсэн хариу арга хэмжээний механизм, улс орон руу нэвтэрч буй хүмүүст скрининг хийх; телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар олон нийтийг сэрэмжлүүлэх; эмзэг бүлгийн хүмүүст хүрч ажиллахад илүү анхаарах; оношилгооны байгууламжийг нэмэгдүүлэх; цар тахлын хяналтын үе шат бүрт мөрдөх журам боловсруулсан гэх мэт авч буй шуурхай арга хэмжээнүүдийн талаар SAARC-ийн удирдагчидтай хуваалцлаа.



 Одоогийн байдлаар 1400 Энэтхэг болон бусад орнуудын иргэдийг хөрш орнуудаас “Хөршүүд нэн түрүүнд" бодлогын хүрээнд амжилттай нүүлгэн шилжүүлсэн бөгөөд "COVID-19"-ийн эсрэг хамтдаа тууштай тэмцэхийг эрмэлзэж байгаагаа дурдан SAARC-ийн орнуудын энэхүү хамтын ажиллагаа нь дэлхийд үлгэр жишээ болох ёстойг онцолсон юм.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших