Нууц мэдээллийн уурхай

Коронавируст халдварын үед уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн түр заавар, эмчлэх аргыг боловсруулжээ

Нийтэлсэн: 2020-03-12 02:04:12

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөл “Коронавируст халдварын үед уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн түр заавар, эмчлэх арга”-ыг боловсруулсанаа өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд гардуулж өглөө.

Салбар яамны тухайд, эрт үеэс уламжлагдсан ирсэн уламжлалт анагаах ухааныг хойч үедээ өвлүүлэн үлдээх сургалт, судалгааны ажлыг дэмжин ажилласаар ирсэн. Мөн эл салбарын үе үеийн ахмад эрдэмтэн, эмч нарын санал сэтгэгдлийг аль болох ажил хэрэг болгоход зорьж ажилласаар ирсэн юм.

ЭМЯ-нд уламжлалт анагаах ухааны асуудал хариуцсан нэг л мэргэжилтэнтэй байсан явдал нь тусгайлсан хэлтэстэй болж өргөжсөн аж.

Ингэхдээ уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээний суурь тарифыг 2.3 дахин нэмэгдүүлж 250 мянган төгрөг болжээ. Мөн тус салбарын өв соёлыг хадгалах, хамгаалах зорилгоор 108 ботийг хэвлэн гаргах редакцийн зөвлөл, ажлын хэсгийг байгуулж, төрийн албан ёсны баримт бичиг болгож байгаа нь таван мянган жилийн түүхтэй уламжлалт анагаах ухааны хөгжилд хөрөнгө оруулалт хийгдээд буй.

Ийнхүү боловсруулсан аргаа хүлээлгэн өгөх үеэр зөвлөлийнхний төлөөлөл хэлэхдээ “Судалгаа хийхэд эмийн үйлдвэрүүдэд  эмийн нөөц муу байна. Иймд уламжлалтын эмч нар орж ажиллах үед эм хүрэлцэхгүй байдлаас болж хоосон ороод нэмэр байхгүй тул уг асуудалд анхаарч өгөх саналтай байна” гэдгээ Эрүүл мэндийн сайдад хэлжээ.

 

 

Эх сурвалж: ЭМЯ

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших