Нууц мэдээллийн уурхай

АНУ-д байгаа Монгол иргэдийн анхааралд

Нийтэлсэн: 2020-03-11 01:25:18

  


Шинэ коронавирусний халдвар (COVID-19) дэлхий даяар өндөр хурдацтайгаар тархаж байгаатай холбогдуулан Монгол Улсын онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас Улаанбаатар-Москва-Улаанбаатар, Улаанбаатар-Берлин-Улаанбаатар, Улаанбаатар-Нурсултан-Улаанбаатар, Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн хоёр талын хуваарьт бүх нислэгийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 12.00 цагаас 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасныг үүгээр мэдээлж байна.

Иймд АНУ-д байх визийн зөвшөөрөгдсөн хугацаа нь дуусгавар болж, дээрх шийдвэрийн улмаас эх орондоо буцах боломжгүй болсон иргэд АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Алба (U.S. Immigration and Customs Service)-нд яаралтай хандаж визийн хугацаагаа сунгуулах хүсэлт гаргахыг зөвлөж байна. Холбогдох мэдээллийг USCIS-ийн https://www.uscis.gov/i-539 цахим хуудсаар орж үзнэ үү.

Визийн хугацаа сунгах i-539 өргөдлийн маягтыг гадаадын иргэд визийн хугацаагаа дуусахаас наад зах нь 45 хоногийн өмнө мэдүүлэхийг USCIS-аас зөвлөдөг хэдий ч онцгой нөхцөл (https://www.uscis.gov/humanitarian/special-situations) үүссэн гэсэн үндэслэлээр өргөдлөө гаргаж, шуурхай шийдвэрлүүлэхийг хүсэх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.uscis.gov/…/forms-inf…/how-make-expedite-request цахим хаягаар орж үзэх буюу USCIS-ийн +1 (800) 375 5283 тоот утсаар холбогдож лавлана уу.

Өргөдлийн маягтыг бөглөхтэй холбогдуулан Цагаачлалын хуульчаас зөвлөлгөө авч болно. Визийн хугацаа нь нэгэнт дууссан (i-94-ийн хугацаа дууссан) иргэд дээрх үндэслэлээр мэдүүлэг гаргах боломжгүйг анхаарна уу.

 

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР
2020-03-10

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших