Нууц мэдээллийн уурхай

Д.Сарангэрэл: Коронавирус илэрсэн иргэний биеийн байдал хэвийн байгаа

Нийтэлсэн: 2020-03-10 02:36:06

 

Монгол Улсад шинэ төрлийн коронавирусний анхны эерэг тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өглөө 06.00 цагаас хуралдаж, шуурхай шийдвэрүүд гаргасныг Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ.

Монголд ажилладаг Францын 57 настай иргэн Франц улс руу явж, 10 гаруй хоноод 3-р сарын 2-нд ирсэн бөгөөд ирсэн даруйд нь гэртээ 14 хоног тусгаарлахыг сануулсан байна.

Шинжилгээний хариу эерэг гарсан талаар мэдээллийг Улсын онцгой комисс өнгөрөгч шөнө 02 цагийн үед авсан бөгөөд үүнээс хойш анхдагч болон нэгдүгээр хавьтлаар тухайн хүнтэй уулзсан, хамт байсан хүмүүсийг 120 хүрсэн байна. Одоогоор анхдагч хавьталд орсон иргэдийг дуудаж, ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа юм байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин: Урьд шөнө гадаадын нэгэн иргэнээс коронавирус илэрсэн мэдээлэл ирлээ. УОК-оос гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас 17-ны 07: 00 хүртэлх хугацаанд Улаанбаатар хотоос болон орон нутгаас гарах, орох хөдөлгөөнийг хягзаарлаж, энэ хооронд шаардлагатай арга хэмжээнүүдийг авахаар боллоо. Энэ хооронд бүх шаардлагатай арга хэмжээг авна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Гуравдугаар сарын 2-ны өдөр Москв-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Франц улсын иргэнээс эхний шатны шинжилгээгээр коронавирусийн шинж тэмдэг илэрсэн. Бид урьдчилсан байдлаар коронавирусний халдвартай гэж үзэж байгаа. Давтан шинжилгээ хийж баталгажуулна. Эхлээд уулзсан 42 хүн болон ойрын хавталын 120 хүнийг олж илрүүлэх үйл ажиллагааг УОК-оос үүрэг өгч байна. Гамшгийн тухай хуулиар бол нэгдүгээр хавтагчийн хүмүүсийг тусгай хүчний байгууллагаас хийх ёстой. Шадар сайд Ө.Энхтүвшин хууль хяналтын байгууллагад үүрэг өглөө. Тухайн сэжигтэй тохиолдол Дорноговь аймагт тусгаарласан байгаа. ХӨСҮТ-ийн баг Дорноговь аймаг руу явсан байгаа. Тухайн халдвартай авсан иргэний биеийн байдал хэвийн байгаа.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших