Нууц мэдээллийн уурхай

УОК-ын уриалгыг дэмжин аж, ахуйн нэгж, байгууллагууд хандивын аянд нэгдсээр байна

Нийтэлсэн: 2020-03-06 04:04:11

Улсын онцгой комиссын 06 дугаар хуралдаанаас спирт, архины үйлдвэрүүдийг түүхий эдээ архи биш ариутгалын бодис хийхэд шилжүүлэн ашиглах уриалгыг гаргасан. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үед ариутгалын бодисуудын хүрэлцээ хангамж урт хугацаанд хомсдохоос сэргийлэн гаргасан энэхүү уриалгыг дэмжин, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Жем Интернэшнл” ХХК-ийн хамт олон хүнсний болон ариутгал цэвэрлэгээний зориулалтын спирт, ажилчдынхаа нэг өдрийн цалингаа хандивласныг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд хүлээлгэн өглөө.

Мөн Батлан хамгаалах яамны алба хаагчид нэг өдрийн цалингаа хандивласан батламжийг салбарын сайд Н.Энхболд гардуулан өгсөн юм.

Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг “АОДЭ Экьюпмент” ХХК мөн хандивын аянд нэгдлээ. Тус компани ажилчдынхаа нэг өдрийн цалин болон 2000 ширхэг амны хаалтыг хандивласан юм.

Улсын Онцгой комиссоос гаргасан уриалгыг дэмжин, хүч нэмэн хандив өргөж байгаа компанийн удирдлага болон ажилчдад Шадар сайд Ө.Энхтүвшин талархал илэрхийлээд “Ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын дэмжлэг, хамтын хүч, үр дүнд  өнөөдрийг хүртэл манай улсад коронавируст халдвар бүртгэгдээгүй байна. Гэвч цаг ямагт анхаарал сэрэмжээ сулруулахгүй энэ эрчээрээ хамтран зүтгэе” хэмээн онцлон хэлсэн.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажилд байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа төрийн албан хаагчдынхаа аюулгүй байдал, эрүүл ахуйг ханган, шаардлагатай хувцас хэрэглэлд хандивыг зарцуулахаа  Монгол Улсын Шадар сайд энэ үеэр онцолсон юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

 
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших