Нууц мэдээллийн уурхай

Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид нийт 288 сая төгрөгийн хандив өргөлөө

Нийтэлсэн: 2020-03-06 03:05:56

Улсын онцгой комисст өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ“, Монголросцветмет” ТӨҮГ, “Мобиком корпораци” ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгж байгууллагууд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хандив өргөлөө.

Тухайлбал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг тасралтгүй авч байгаа явдалд талархал илэрхийлж, Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олны сэтгэлийн хандив болгон цалингаасаа цуглуулсан 150 сая төгрөгийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд гардуулан өглөө.

Тэрээр шинэ коронавирусын халдвараас хүн амаа хамгаалах, урьдчилан сэргийлэх хүнд хүчир ажилд цаг наргүй зүтгэж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж байгаа Улсын Онцгой комисс, төрийн албан хаагчид, түүний дотор онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага, эрүүл мэндийн салбарын хамт олонд талархаж буй Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын сэтгэлийн үгийг дамжууллаа.

Түүнчлэн “COVID-19″ шинэ коронавирусын халдварын тархалт дэлхий нийтийг түгшээж байгаа энэ цаг үед үүссэн нөхцөл байдлыг даван туулахад зориулан Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид Орхон аймгийн Онцгой комисст цалингаасаа 50 сая төгрөг мөн БНХАУ-ын ард түмэнд 88 сая төгрөгийг тус тус хандивлаж байна гэлээ. Монгол Улсын төрийн бодлого, Улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэр, авч буй арга хэмжээг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон цаашид бүх талаар тууштай дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

И.Чинтогтох

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших