Нууц мэдээллийн уурхай

ГХЯ урд хөршид туслах хүмүүнлэгийн аян зарлалаа

Нийтэлсэн: 2020-02-18 04:13:11

 Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар БНХАУ-д туслах аяныг санаачлах шийдвэр гаргасны хүрээнд ажлын хэсэг байгуулж, БОАЖЯ, ГХЯ, Сангийн яамнаас хамтран хандивын данс нээлгэж, БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй аяныг эхлүүлж буй талаар мэдээлэл хийлээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: “Монгол Улс, БНХАУ-тай сайн хөршийн харилцаатай. Тиймээс урд хөршид тархаж буй коронавирусын халдварын тархалт өндөр хүнд нөхцөлд сэтгэлийн хандив өгөх хүмүүс олон байгууллагаар бус нэгдсэн дансаар хандив цуглуулах санал гаргасан.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд ГХЯ, Уханьд төгсөгчдийн холбоо, АН зэрэг олон иргэн, оюутан залуус, байгууллагууд Хятадад тусламж үзүүлсэн. Тиймээс энэ удаа ч мөн иргэд, олон нийт, ААН-үүдийг хүмүүнлэгийн аянд нэгдэхийг уриалж байна. ДЭМБ-ын зүгээс БНХАУ-д гарсан коронавирусын халдварын тархалтын үед улс орон бүр өөр, өөрийн гэсэн дотоод зохион байгуулалттай, нэгдмэл ажиллаж чадвал Ковид 19 халдварын тархалт саармагжих боломжтой талаар мэдээлсэн. Иймд иргэд аливаа худал мэдээлэлд итгэлгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, урд хөршид туслах аянд сэтгэлийн дэм үзүүлэхийг уриалж байна.” гэв.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: “Монгол Улсаас жилд дунджаар 1.5 сая иргэн БНХАУ-д жуулчилдаг бол манай улсад ирж байгаа жуулчдын 40 орчим хувийг БНХАУ-ын иргэд эзэлдэг. Одоогоор БНХАУ-д 336 монгол иргэн байгаа тухай албан мэдээлэл байна. Холбогдох яам болон байгууллагууд нэгдэж, хүсэлт илгээсэн иргэдээ татан авчрах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

Коронавирусын халдварын тархалтаас шалтгаалж дэлхий нийтээр аялал жуулчлалын салбарт хүндрэл учрах нь тодорхой. Тиймээс өвчлөл өндөр байгаа энэ цаг үед иргэд, олон нийтийг сар шинийн баярыг угтан аялал, зугаалгаар явахгүй байх, баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан билээ. Хэрэв манай улс коронавирусын халдваргүй орноор бүртгэгдвэл цаашид аялал, жуулчлалын салбар хөгжих бүрэн боломжтой. Юуны түрүүнд эрүүл мэндийн асуудлыг харгалзаж үзэх нь зүйтэй учир бид хүмүүнлэгийн аяныг хэрэгжүүлэхээр болсон байгаа.” гэлээ.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа: “БНХАУ бол манай хамгийн том худалдааны түнш. 2010 оноос тус улстай 1.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгуулан томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа. Түүнчлэн сүүлийн жилүүдэд нэг тэрбум орчим юанийн буцалтгүй тусламжийг Монгол Улсын Засгийн газарт олгосон байна. 

Тиймээс бидний зүгээс ард иргэн, ААН-үүдийг хүнд цаг үед хамтран ажиллаж, тус улсад дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.” гэсэн юм.

Хандивын данс: Төрийн банк 341303432597

Хүлээн авагчийн нэр: Хүмүүнлэгийн аян

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших