Нууц мэдээллийн уурхай

Ээлжит чуулганы хугацаанд хуулийн 34 төсөл хэлэлцжээ

Нийтэлсэн: 2020-02-17 04:50:50

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 10 удаа хуралдаж, хуулийн төсөл 34, Улсын Их Хурлын тогтоолын төсөл (давхардсан тоогоор) гурвыг хэлэлцэж, яам, агентлаг, байгууллагын тайлан, мэдээлэл хоёрыг сонсож, хууль, Улсын Их Хурлын тогтоол тус тус  хоёрыг батлуулсан байна. Байнгын хорооноос төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийн санал, дүгнэлт долоо, анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлт дөрөв, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга нэг, зарчмын зөрүүтэй саналын томьёолол 10, Ажлын хэсгийн танилцуулга хоёр, Байнгын хорооны зургаан тогтоол баталжээ.

Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болголоо

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцүүлэн батлуулав.

Монгол Улсын Их Хурлаас хүн амыг аминдэм, эрдэс бодисын дутлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим төрлийн хүнсийг албан журмаар баяжуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан Баяжуулсан хүнсний тухай хуулийг 2018 онд баталсан. Иймд Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийн зохицуулалт нь Баяжуулсан хүнсний тухай хуулийн зохицуулалттай давхардаж байгаа тул уг хуулийг хүчингүй болгожээ. Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалт нь Хууль зүйн байнгын хороонд хуваарилагдан, чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийж байгаа Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан тул уг хуулийн төслийг давхардуулан хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж хууль санаачлагчид нь буцаах тухай Улсын Их Хурлын 2019 оны 107 дугаар тогтоолыг батлуулсан байна.

Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага байгуулахаар болов

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан.

Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж батлуулах, улсын усны мэдээллийн санг бүрдүүлж хөтлөх, усны төлөв байдалтай холбоотой мэдээллээр иргэн, хуулийн этгээдийг хангах, улсын усны тоо бүртгэл, статистикийн мэдээллийг нэгтгэн боловсруулах, усны нөөц, ус ашиглалтын тайланг улсын хэмжээнд нэгтгэн гаргах, ус хэмнэх, хаягдал усыг цэвэрлэх, дахин ашиглах техникийн нөхцөл, стандартыг дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололтод тулгуурлан боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавих, стратегийн томоохон орд газарт цооног өрөмдөх, ус ашиглах судалгаа хийхэд дүгнэлт гаргах, ган, цөлжилт, хуурайшилтын үед усны нөөц хомсдох, бохирдсон тохиолдолд тухайн сав газарт ус ашиглагчийн ашиглах усыг хуваарилах, хязгаарлах, ус, түүний орчныг нөхөн сэргээх зорилгоор ус ашиглахыг тодорхой хугацаагаар түр хориглох зэрэг бүрэн эрхийг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлж ажиллахаар заажээ.

Мөн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулж Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд байгуулахаар Улсын Их Хурлын тогтоолд заасан байна.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгүүд ажиллаж байна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд цаг үеийн асуудлаар сайдын мэдээллийг сонсож, хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулж ажиллажээ. Тухайлбал, "Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар" Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, "Байгаль орчны төлөв байдлын 2017-2018 оны тайлан"-гийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын  мэдээллийг  тус тус сонсов.

Мөн Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулж,  Байнгын хорооны дарга, ажлын алба болон холбогдох яамны мэргэжилтнүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Хэрх, Түнхэл багийн Иргэдийн Нийтийн Хурлаар Ноён уулын улсын тусгай хамгаалалтын ангилал ахиулах, хилийн заагт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх үйл явц, Ноён-Уул орчмын тусгай хамгаалалтын нөхцөл байдалтай танилцсан байна.

Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг болон Дэд ажлын хэсгүүд нийт найман удаа хуралджээ. Үргэлжлүүлэн Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Генетик нөөцийн тухай, Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын  хэсгүүд ажиллаж байна гэжээ.

Эх сурвалж: УИХ-ын ХМОНХХ

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших