Нууц мэдээллийн уурхай

Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг гуравдугаар сарын 05-15-ны өдрүүдэд торгуульгүй бүртгэнэ

Нийтэлсэн: 2020-02-11 01:49:39

 

Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 /Цэргийн бүртгэлийг Аймаг, Нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулна./  Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаал, /Цэргийн бүртгэл явуулах журам/ Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1248 дугаар захирамжийн дагуу Цэргийн бүртгэл 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 07-ний өдрүүдийг дуустал нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгж болох хорооны Засаг даргын ажлын байранд явагдаж дууслаа. Энэ талаар өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Цэргийн штабын Тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнай нар мэдээлэл хийлээ.

Цэргийн бүртгэлд Төрийн албан хаагч 709, хэсгийн ахлагч 1605, нийт 2314 албан хаагч ажиллажээ.

Цэргийн бүртгэл:

Баянгол дүүрэг- 91.8 хувь

Баянзүрх дүүрэг- 97.4 хувь

Сонгинохайрхан дүүрэг- 95.2 хувь

Чингэлтэй дүүрэг- 95.2 хувь

Сүхбаатар дүүрэг- 96.2 хувь

Хан-Уул дүүрэг- 94.6хувь

Налайх дүүрэг- 95.9 хувь

Багануур дүүрэг- 97.6 хувь

Багахангай дүүрэг- 98.3 хувь

Нийслэлээс дэвшүүлсэн “Нэг хот- Нэг стандарт” зорилтын хүрээнд цэргийн бүртгэлийг нэг стандартын дагуу 93.3 хувьтай зохион байгууллаа.

Халдварт өвчин гарч Нийслэлийн Засаг даргын А/108 дугаар захирамжаар хорио тогтоосонтой холбогдуулан цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг 2020 оны гуравдугаар сарын 05-15-ны өдрүүдэд дүүргийн Цэргийн штабууд торгуульгүй бүртгэнэ гэдгийг албаныхан онцолж хэлсэн юм.

 

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших