Нууц мэдээллийн уурхай

Коронавирусын халдвараас сэргийлж нэг эмнэлгийг тусгайлан бэлдэнэ

Нийтэлсэн: 2020-02-06 04:33:01

 

Улсын онцгой комиссын хуралдаан болж шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын явцыг хэлэлцэв. Цаашид халдварын сэжигтэй болон онош нь батлагдсан тохиолдолд иргэдийг тусгаарлан эмчлэх зорилгоор нэг эмнэлгийг суллаж бэлэн байлгахаар болов. Мөн хилээр орж ирж байгаа монгол иргэдийг тухайн боомтод түр хугацаагаар тусгаарлах байр гаргах нь зүйтэй гэж үзлээ. Замын-Үүд, Буянт-Ухаа, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг ажиллахаар болов. Ажлын хэсэг хилийн боомт дахь хил, гааль, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтнуудын ажиллаж байгаа өнөөгийн нөхцөлтэй танилцан, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг нь хэрхэн шийдвэрлэх тухай саналаа танилцуулах юм. Дархан-Уул аймагт түр оршин суух бүртгэлтэй, 31 настай эмэгтэйд халуурах шинж тэмдэг илэрсэн учир тусгаарлаад байна. Тэрээр Тайваньд аялаад өнгөрсөн сарын 30-ны өдөр БНСУ-аас эх орондоо иржээ. Шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Хилийн хорио тавьснаас хойш 6000 гаруй монгол иргэн хилээр орж ирсэн бөгөөд Замын-Үүд боомтын ачаалал ихсээд байна. Өчигдөр гэхэд л 378 автомашин, галт тэргээр 1000 гаруй иргэн нэвтэрчээ. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 2020 оны 03 дугаар сарын 02 хүртэл монгол иргэдийг зөвхөн Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтоор оруулах юм. Үүнээс гадна БНХАУ-ын Хунань мужид шувууны томуу гарсан тул тус улсаас гахай, тахианы мах, тэжээл, өндөг импортоор оруулахыг түр хугацаагаар хориглох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов. Сүүлийн үеийн мэдээгээр шинэ коронавирусын халдвараар 24539 хүн өвчилж, 491 хүн нас бараад байна.  Иргэд өвчлөл гарсан улс руу явахгүй байх, амны хаалт байнга зүүх, гараа тогтмол угаах, дархлаагаа сайжруулах нь халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга гэдгийг Эрүүл мэндийн яам зөвлөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших