Нууц мэдээллийн уурхай

Нийслэл дэх жендерийн салбар хороо шагнагдлаа

Нийтэлсэн: 2020-02-04 05:22:58

 

Жендерийн үндэсний хорооны 2020 оны ээлжит хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх даргалан төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгууллаа. Ээлжит хуралдааныг хөтөлбөрийн дагуу асуудал тус бүрээр хорооны тогтоолыг баталсан юм. Мөн 2019 онд бусдыгаа манлайлж ажилласан Батлан хамгаалах яамны Жендэрийн салбар зөвлөл, Нийслэл, Өвөрхангай аймгийн Жендэрийн салбар хороонд өргөмжлөл, мөнгөн урамшуулал гардууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх хорооны гишүүдэд хандан хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Тэрбээр хэлэхдээ “Сангийн яам жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн аргачлал боловсруулж батлах, бүх түвшинд нэвтрүүлэх шаардлагатай, салбар, орон нутгийн хөгжлийн бодлого жендэрийн арга зүйд суурилсан төлөвлөлт, төсөвлөлт, тайлагналт байхыг анхаарах шаардлагатай” гэв.

Мөн ажлын байран дахь хүчирхийлэл тэр дундаа ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, байгууллагууд хөдөлмөрийн дотоод журамдаа тусгадаг байх асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж ажиллахыг ХНХЯ-д даалгалаа.

  НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших