Нууц мэдээллийн уурхай

Борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

Нийтэлсэн: 2020-02-03 04:23:26

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Т.Мөнхжаргал нар болон “Тавантолгой түлш” компанийн удирдлагууд НЗДТГ-ын Явуулын ажлын байрандаа ажиллаж, сайжруулсан түлшний түгээлт нийлүүлэлтийн явцыг шалгалаа. Тэд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сайжруулсан түлшний цэгүүдээр явж борлуулагч болон иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсож ярилцсан юм.

Сайжруулсан түлшний борлуулалтын 448 дугаар цэгийн борлуулагч Н.Биндэряа хэлэхдээ” Өнөөдөр манайд есөн тонн шахмал түлш  буусан.Өдөр болгон хуваарийн дагуу түлш ирж байгаа учраас манай энэ хавиар иргэдийн гомдол байхгүй. Ганцхан өдөрт зургаан шуудай түлш олгох асуудлыг зохицуулаад өгвөл бусдаар ямар нэгэн асуудалгүй хэвийн ажилладаг” гэв.

Сайжруулсан түлшний борлуулалтын 188 дугаар цэгийн борлуулагч Ч.Туяа хэлэхдээ “Өдөрт тав, арав тонноор түлш ирдэг.Голдуу 25 кг-аар шуудайлсан ирдэг учраас амар байдаг. Борлуулагч нар өглөө 8,00 цагаас оройн 23 цаг хүртэл ажиллаж байгаа.Ид хүйтний үед өдөрт зургаан шуудай өгөх хүндрэлтэй байсан одоо харьцангуй гайгүй. Энэ өвөл утаа  эрс багассан нь мэдрэгдэж байгаа. Одоогийн байдлаар бидэнд хүндрэлтэй асуудал алга” гэв.

Хотын Захирагч С.Амарсайхан  ирэх хавраас Баянзүрх дүүрэгт сайжруулсан түлшний шинэ үйлдвэр барих учраас иргэдэд өдөрт зургаан шуудай өгөх асуудал тулгарахгүй гэдгийг хэлж байв. Мөн энэ үеэр угаар мэдрэгчийн хэрэглээний талаар иргэдээс асууж тодруулан хэрэглээний заавар зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг сануулсан юм.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших