Нууц мэдээллийн уурхай

МАН-ын мөнгөлөг гишүүд УИХ-д нэр дэвших эрхээсээ сайн дураараа татгалзаж эхэллээ

Нийтэлсэн: 2020-01-14 08:35:41

 

 

МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын өнгөрсөн долоо хоногт гаргасан шийдвэр МАН-ын зарим гишүүдийн хувьд хүндхэн цохилт болж эхэлжээ.

Монголын улс төрийн намууд тодорхой хэмжээний мөнгөний босго тавьж, энэ мөнгийг хандивласан хүн УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ олж авч ирсэн. Энэ оны УИХ-ын сонгуулийн тухайд ч Ардчилсан нам нэр дэвших эрх горилсон гишүүддээ өмнө нь баримталж ирсэн жишгийн дагуу 100 саяын босго тавьсан байгаа. АН-ын гишүүд 100 саяын эрэлд хатаж, гадаад дотоодын компани, хувь хүмүүсээр дэмжүүлэн арай гэж намын даргынхаа тушаалыг биелүүлж амжсан мэдээ бий.

Харин МАН-ын удирдлагууд 2020 оны парламентын сонгуульд нэр дэвших хүмүүсээс ямар нэг байдлаар мөнгө авахгүй. Хууль зөрчсөн хандив дэмжлэгийг иргэд болон ААН-үүдээс авсан гишүүнээ 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Ёс зүйтэй, хариуцлагатай, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн гишүүдээ дэмжинэ хэмээн мэдэгдээд байгаа.

ulstur-mungu МАН-ын мөнгөлөг гишүүд УИХ-д нэр дэвших эрхээсээ сайн дураараа татгалзаж эхэллээ

Энэ нь улс төрийн хүрээнд ялангуяа улс төрийг мөнгөөр хэмждэг, төрийн албыг мөнгө болгон хардаг улстөрчдөд хүндхэн цохилт болж эхэлсэн бололтой.

“Улс төрд орж ирж байгаа хүн огт мөнгөгүй байж болохгүй, би хөөрхөн сайхан гэж харсан халаас хоосон хүн улс төрд хол явахгүй” хэмээн ил цагаан мэдэгддэг С.Эрдэнэ даргатай Ардчилсан намынхан МАН-ын энэ удаагийн шийдвэрт эмзэг хандаж, шүүмжлэл өрнүүлээд эхэлжээ.

Тэгвэл үүний нөгөө талд МАН-ын мөнгөлөг, хэл үг дагуулдаг гишүүд цааш ахих боломжгүй гэдгээ ойлгоод, эхнээсээ УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээс сайн дураараа татгалзаж эхлээд байна. Өчигдөр мэдээллийн сайтууд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр намын даргадаа УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн хүсэлтээ өгсөн талаар мэдээлсэн. Энэ нь зөвхөн эхлэл аж.

Мөнгөтэй хүн улс төрд орж, төрийн алба руу зүтгэснээр үүдсэн гамшиг бол өнөөдрийн нийгэмд үүсээд буй авлигын “аалзан тор” юм. Улс төрд орохын тулд зарцуулсан мөнгөө тэд төрийн алба, эрх мэдлийн хүчээр хэд дахин нугалаад олж авдаг энэ тогтолцоог зогсоох гэсэн У.Хүрэлсүхийн санаачилга мөнгөлөг улстөрчдийн зоригийг мохоож, тэд өөрсдийн саналаар улс төрөөсөө татгалзаж байгаа нь энэ нийгэмд гарч буй эерэг өөрчлөлтийн нэг гэж үзэх болох юм.

Н.Номтойбаярыг МАН-ын хамгийн “болдоггүй” хүнд гишүүдийн нэг гэсэн ойлголт нийгэмд бий. Түүний нэр холбогдсон зодоон цохионы хэрэг нэг биш удаа нийгэмд дуулиан болон цацагдаж байсан. Одоо ч Н.Номтойбаяр гишүүнийг тойрсон Г.Батхүү агсны үхэл, авлигын гэсэн ангилалтай хэргүүд хуулийн байгууллагууд дээр шалгагдаж байгаа.

МАН-ын дарга нарын шийдвэрээс хойш долоо ч хоноогүй Н.Номтойбаяр УИХ-д нэр дэвшихгүй байх шийдвэр гаргаад байна. Тус намын болдоггүй гэсэн тодотголтой, мөн мөнгөлөгт тооцогддог, сонгуулийн дараа заавал ч үгүй аль нэг яамны сайдаас (Н.Номтойбаяр ч Хөдөлмөр, нийгэм хамгааллын дэд сайд, сайдаар ажиллаж байсан) өөр албан тушаалд очихгүй хэмээн тулгадаг олон арван бизнесмэн гишүүд УИХ-д нэр дэвших бодлоосоо татгалзахад хүрсэн мэдээ байна.

Н.ТУНГАЛАГ

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших