Нууц мэдээллийн уурхай

ТОО ХУДАЛ ХЭЛДЭГГҮЙ: Засгийн газар түүхэн дээд амжилт тогтоожээ

Нийтэлсэн: 2020-01-03 09:04:35

 

ТОО ХУДАЛ ХЭЛДЭГГҮЙ: Засгийн газар түүхэн дээд амжилт тогтоожээ

 

У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан даруйдаа сахилга бат дэг журам тогтооно гэж байв. Үүний үр дүнд 2019 онд томоохон төрийн өмчит улсын үйлдвэрийн газрууд түүхэндээ хамгийн өндөр үр ашигтай ажилласан байна.

 

Үүнд:

  1. Эрдэнэт үйлдвэр 2016 онд 184 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж байсан бол энэ жил түүхэн дээд амжилт тогтоож 936 тэрбум төгрөгийг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ. Мөн Эрдэнэт үйлдвэр энэ жилийн тендер, худалдан авалтаасаа анх удаа 54 тэрбум төгрөг хэмнэсэн байна. Сануулахад 2019 оны 3 сарын 21-нд Монгол  Улсын Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон өөрчлөгдөж онц дэглэм тогтоон 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болсон юм. Засгийн газар сүүлийн гучин жилийн хугацаанд анх удаа Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, менежментийг хэлэлцэн нягт хамтарч ажилласан юм.

 

  1. Эрдэнэс Тавантолгой ТӨҮГ мөн түүхэн дээд амжилт тогтоож 2019 онд 1 тэрбум ам долларын борлуулалтын орлоготой ажиллаж Монголдоо анхдагч боллоо. Тус компани 2010 оноос хойш Чалко компанид болон бусад компаниудад бүх өр төлбөр болох 680 сая ам долларын өрийг төлж дуусгаад байгаа юм. Зөвхөн 2018 онд улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлж, компанийн цэвэр ашгийг 335 тэрбум төгрөг байхаар төлөвлөснийг 720 тэрбум төгрөгт хүргэж, төлөвлөгөөг 2.1 дахин давуулан биелүүлж байсан юм.

 

  1. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК компани олон улсын чиглэлд түүхэндээ хамгийн олон удаа хуваарьт нислэг үйлджээ. 2016 онд алдагдалтай ажиллаж байсан бол 2019 онд 484.3 тэрбумын орлоготой бөгөөд 30.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. 2019 онд олон улсын 12, орон нутгийн 1 чиглэлд нийт 2590 удаагийн аяллаар 18200 цагийн нислэг үйлдэж 785.000 зорчигч тээвэрлэжээ.

 

Эндээс харахад эдгээр төрийн өмчит аж ахуйн нэгжүүд урьд өмнө нь ч ингэж өндөр үр ашигтай ажиллах боломж байсаар байхад зориуд ашиггүй ажилласан болж харагдуулан хөрөнгө завшдаг байсан гэх хардлага төрж байна. 1990 оны өмч хувьчлалаар төрийн өмчийг үнэгүйдүүлж авахын тулд зориуд алдагдалтай ажилладаг тайлан гаргуулж, тэр ч бүү хэл өөрийнх нь кассанд байсан мөнгөөр өөрийг нь худалдаж авсан луйвар, булхай ихээр гарч байсан нь түүх болон үлджээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших