Нууц мэдээллийн уурхай

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийтэлсэн: 2020-01-03 04:01:54

Хөвсгөл аймгийн нийт нутаг дахь гол мөрөн болон нуурууд битүү мөсөн бүрхүүл тогтсон боловч мөсний зузаан хангалтгүй байгаа тул ард иргэдийг Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх, баталгаат зам гүүрээр зорчихыг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.

Хөвсгөл нуурын мөсний зузаан Хатгал тосгон болон Ханх сум орчимд 32-34 см байгаа нь өмнөх оны мөн үеэс 18-34 см бага байна. Харин Сэлэнгэ, Бүсгий голын мөсний зузаан олон жилийн дунджаас 8-30 см ахиу байгаа бол Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас эх авсан Үүр, Шишгэд, Идэр, Дэлгэрмөрөн,Бэлтэс голын мөсний зузаан 2-35 см бага зарим газраар олон жилийн дунджийн орчим байгааг Мөрөн ус судлалын өртөөнөөс мэдээлж байгаа юм. Ийнхүү гол мөрөн болон нуурууд харилцан адилгүй зузаантай, мөсний даац тээвэр хийх хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул малчид, тээвэрчид, ард иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших