Нууц мэдээллийн уурхай

21208 иргэний ТЭТГЭВЭР нэмэгдлээ

Нийтэлсэн: 2020-01-02 02:44:06

 

Зарим иргэний тэтгэврийг 50.000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр болов

1990 оны эхэн үед эхчүүдийг олон хүүхэдтэй нөхцөлөөр эрт тэтгэвэрт гаргаж, бага тэтгэвэр өгч ирсэн. Энэ асуудал олон жил яригдаж, шийдэгдэлгүй өнөөг хүрсэн ч УИХ-ын гишүүдийн санаачилсан Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийг УИХ өнгөрсөн онд баталсан юм.

Улмаар Засгийн газрын 2019.12.30-ны өдрийн хуралдаанаас Олон хүүхэдтэй, ажилласан жилээр эрт тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн нэмэгдлийг тооцох журмыг баталж, танилцууллаа. Ингэснээр 1990 оны эхэн үед дараах нөхцлөөр эрт тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэвэр дээр 50.000 төгрөг нэмж олгохоор болсон юм. Тогтоолыг 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө.
 

1. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан 4, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх,

2. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан 4, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-иос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх,

3. Нийтдээ 27-оос дээш жил ажиллаж, нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй,

4. Нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй зэрэг болно.


1991-1994 онд тэтгэвэр тогтоолгосон 44 мянган иргэний 21.2 мянга нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байна. Эдгээрийн 14.4 мянга буюу 68 хувь нь олон хүүхэд төрүүлсэн нөхцөлөөр, 3.8 мянга буюу 18 хувь нь ажилласан жилийн болзол хангасан үндэслэлээр эрт тэтгэвэр тогтоолгожээ. Ажилласан жил цөөн, тэтгэврийн хэмжээ нь бага байгааг харгалзан дээрх 21.2 мянган иргэний тэтгэврийг нэмлээ. дгээр шалгуур болзлоор өндөр насны тэтгэвэрт гарсан хүмүүс өөрийн аймаг, сум, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандаж, 50.000 төгрөгийн нэмэгдлээ тооцуулж тэтгэвэрээ авах ёстойг анхааруулъя. 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших