Нууц мэдээллийн уурхай

Орчлон сургуулийн сурагч Н.Нэмүн "Оны онцлох хүүхэд"-ээр тодорлоо

Нийтэлсэн: 2019-12-27 09:46:14

 

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 28 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулдаг “Оны онцлох хүүхэд”-ийн шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд болж өндөрлөв.

“Оны онцлох хүүхэд”-үүдийн шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх гардууллаа.

2019 онд үндэсний болон олон улс, тив, дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнэг, сайн үйлсийн төрөлд 119 хүүхэд өрсөлдсөнөөс Японы нийслэл Токио хотноо зохион байгуулагдсан “World Elite  Karate Championships” тэмцээнээс алт медаль хүртэж, аваргаар тодорсон Улаанбаатар дожоны тамирчин  Н.Нэмүн үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан 35 хүүхдийн нэгээр тодорч “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарлаа.

 

2019 оны “Оны онцлох” хүүхдээр тодорсон Нямжавын Нэмүн нь "Орчлон" дунд сургуулийн 3б ангид суралцдаг бөгөөд 2019 оны дөрөвдүгээр сард Бүх Японы  аварга шалгаруулах 36 дахь удаагийн тэмцээнтэй хамтатган зохион байгуулсан Өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аварга болсон амжилтаа бататган дөрвөн жилд нэг удаа болдог “World Elite karate Championships” ДАШТ-ний долоон насны ангилалд аварга болж, бахархам амжилтыг гаргасан билээ. 

Сонирхуулахад, “World Elite Karate Championships” дэлхийн шилдгүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс Улаанбаатар дожоны тамирчин 11 насны ангилалд оролцсон Орчлон сургуулийн сурагч, Улаанбаатар дожоны тамирчин Н.Нэгүн хүрэл медаль, 9 насны ангилалд оролцсон Улаанбаатар дожоны тамирчин О.Одбаяр хүрэл медаль хүртсэн юм.

Н.Нэмүн нь анх таван настайдаа Дэлхийн аваргын тэмцээнд хүрэл медалийн төлөө тулаан хийж каратегийн ертөнцөд хөл тавьж байсан аж. Мөн  “Улаанбаатар Карате-2017” тэмцээний аварга, тус тэмцээнээс хоёр удаа мөнгөн медалийн эзэн болж байсан бөгөөд улсын хошой аварга тамирчин хүү юм.

Түүний амжилтын хуудсыг сөхвөл,

  • Мэргэжлийн киокушинкай каратэгийн JOSO Cup-2018 тэмцээнээс Н.Нэмүн хүрэл цомын эзэн болсон.
  • International Karate Friendship 2019 & The 36th All Japan weight category karate championships тэмцээнээс долоон насны ангилалд алтан медалийг хүртсэн.
  • Японы 36 дахь удаагийн аварга шалгаруулах каратегийн олон улсын нээлттэй тэмцээнээс Монголынхоо рекордыг тогтоож, дэлхийн дээд амжилтыг үзүүлэн Аварга болсон.
  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын "Шилдэг хүүхэд" медалиар тус тус шагнуулж байжээ.
  • Чансаагаараа олимптой дүйцэхүйц гэгддэг дөрвөн жилд ганц л зохион байгуулагддаг “World Elite Karate Championships”-д аварга болж ийнхүү 2019 Оны онцлох хүүхдээр тодорлоо.

 

 

 

 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших