Нууц мэдээллийн уурхай

Орчиндоо мод тарьж, арчилгаа усалгаа хийсэн сургуулиудыг шагнав

Нийтэлсэн: 2019-12-27 03:07:02

 

 

Монгол Улсын Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас 2019 оныг “Ойн боловсрол”-ыг дэмжих жил болгон зарласан байдаг. Үүнтэй  холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Сургуулийн орчиндоо мод тарья” аяныг 2019 оны 05-р сарын 08-ны өдөр зохион байгуулж, нийслэлийн 9 дүүргийн 78 сургуульд тус бүр 100 нарс модны суулгацны дэмжлэг олгосон. Эдгээр суулгацыг тарьж, арчилж ургуулсан байдлаар нь буюу амьдралтын хувь, жилийн өсөлтийнх нь үзүүлэлтээр 2019 оны намар дүгнэж шилдэг сургуулиудыг шалгаруулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат  урамшуулал, шагналыг гардууллаа.

Сургуулиудын тарьсан модны арчилгаа, усалгаа, ургалтыг дүгнэх ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 12-р сарын 03-ны өдрийн А/771 тоот тушаалын дагуу ажлын хэсэг зохион байгуулсан.  Нийт   Ерөнхий боловсролын 78 сургуулиас  Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль , Чингэлтэй дүүргийн 72 дугаар  сургуулийн тарьц 55-65 хувийн ургалттай байна.

Иймд нэгдүгээр байр эзэлсэн 34 дүгээр  сургуульд 3,0 сая, 2-р байр эзэлсэн  72 дугаар  сургуульд 1,5 сая төгрөгийн мөнгөн шагналыг гардууллаа. Тус шагналыг  сургуулийн орчны ногоон байгууламжийн арчилгаа, усалгаанд зарцуулах юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2019 онд 21 аймаг, 9 дүүргийн нутаг дэвсгэрт тус бүр 3,5 га талбай бүхий модлог ургамлын цэцэрлэгийг байгуулсан. Ногоон паспорт аяны хүрээнд өсвөр үеийнхнийг байгаль орчныг хамгаалах, цөлжилт, элсний нүүдэл, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг мод тарих ажилд биечлэн оролцох, улмаар ойг танин мэдэх, ойн мэргэжлийг сонирхон судлахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулсан энэхүү бичил цэцэрлэг нь  тухайн бүс нутгийн онцлогт тохирсон 10-18 зүйл модлог ургамлаас бүрдэх ба хашаа хамгаалалт, сүүдрэвч, иж бүрэн усалгааны системтэй учраас жил бүр өргөжүүлэн өсвөр үеийнхний оролцоотой мод тарих ажлыг зохион байгуулах бүрэн боломжтой. Мөн энэхүү бичил цэцэрлэгт жилийн аль ч улиралд тарьж, суулгах боломжтой далд үндэсний системтэй суулгац буюу бортоготой суулгацаар ойжуулж байгаагаараа онцлог юм.

Энэхүү бичил цэцэрлэг нь суурин газрын оршин суугчдын эрүүл, таатай амьдрах орчныг бүрдүүлэх үүрэгтэй “хотын ой” гэх ойлголтод багтах ойн зурвас бөгөөд ой, моддыг танин мэдэх агуулгатай модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг юм. Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгийн тодорхой хэсгийг сайн дураараа мод тарих иргэд, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгөөр өргөжүүлэн хөгжүүлэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших