Нууц мэдээллийн уурхай

Ж.Мөнхжаргал: Авилгачид ордонд биш шоронд байх ёстой

Нийтэлсэн: 2019-12-26 05:21:47

 

Улс төр судлаач Ж.Мөнхжаргалтай 2020 оны УИХ-ын сонгуулийн шинэ хуулийн талаар цөөн хором ярилцлаа.

- Сайн байна уу, өдрийн мэнд хүргэе. 2020 оны УИХ-ын сонгуулийг явуулах хууль батлагдлаа. Хуулийн онцлог юу байсан гэж та харж байна?

-Өдрийн мэнд, Сонгуулийн хууль батлагдлаа. Гол онцлог гэвэл авилга, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд нэр дэвших боломжгүй болсон. Энэ заалтыг дэвшил гэж харж байгаа. Энэ заалт нэг хүнд гэхээс илүү нийт нэр дэвшигчид, цаашлаад Монгол улсын нэр хүнд, хөгжил дэвшилтэй холбоотой. Авилга бол нийгмийн хорт хавдар шүү дээ. Авилга байгаагүй бол ядуурал ийм хэмжээнд хүрэхгүй байсан, авилга байгаагүй бол түгжрэлгүй байх байсан, авилга байгаагүй бол гадны хөрөнгө оруулалт цэцэглэж байх байсан, авилга байгаагүй бол утаа гамшиг болохгүй байсан. Цэвэр агаар сангийн мөнгийг тэрбум тэрбумаар нь хулгайлсан биз дээ. Тиймээс авилгын хор хөнөөлийг ард түмэн үүрдэг, авилгачид улс орны хөгжил дэвшлийг хойш нь чирдэг тул үүнтэй хатуу тэмцэх ёстой. Авилгачидтай нялуурч болохгүй. Авилга өөрөө эрх зүйн зөрчил. Тиймээс эрх зүйн зөв зохицуулалтаар тэмцэх нь үр дүнд хүрэх боломжтой. Монгол Улс 1999 онд авилгын индексээр 4.3 оноотой 43-р байранд явж байсан бол 6 жилийн дараа буюу 2005 онд 85-р байрлуу ухарсан байдаг. Түүнээс хойш нэг их өөдлөөгүй. Харин энэ заалтын ачаар бага ч гэсэн үр дүн гарахыг үгүйсгэхгүй.

- Гадны улс орнуудад авилга, албан тушаалын гэмт хэрэгтнүүд нэр дэвшдэг үү?

-Улс төрийн соёлтой оронд авилгач, хулгайчдыг намууд нэр дэвшүүлдэггүй, бие даагаад дэвшлээ ч нийгэм нь дэмжихгүй, хүчтэй эсэргүүцдэг. Манайд хуулийн хамгаалалтанд орох гэж хулгайчид парламент руу шуурдаг боллоо. Эх оронч дүрд хувирч, ардын хүү болж жүжиглэдэг. Үүнд нь олон нийт итгэдэг. Дээрээс нь "Мөнгө төлж, мөнгө тарааж" орсон хүн мөнгөө л олох гэж зүтгэдэг. Жишээ нь ЖДҮ-чид ордонд биш шоронд байх ёстой биш үү.

- Сонгууль том тойрогт явахаар боллоо. Том тойргийн давуу болон сул талыг юу гэж харж байна?

-Бид 1992, 2008 онуудад УИХ-ын сонгуулийг том мажоритар тойрогт явуулж байсан туршлагатай. Энэ шинэ зүйл биш. Том тойргийн давуу тал том бодлого ялах магадлалтай. Жижиг тойрогт хэрэглэгддэг шилжүүлэгтэй сонгогч буюу "Царцаа", мөнгө тараах, гинжлэх зэрэг үйлдлүүдийн үр нөлөө буурдаг. Нөгөө талдаа нэг намын нэр дэвшигчид хоорондоо үзэлцдэг гэмтэй. Нэгээр гарах гэж мандатын тоонд багтах гэж хоорондоо уралддаг. Энэ нь маргаан, мөргөлдөөний хэмжээнд хүрч ширүүсэхийг үгүйсгэхгүй. Мөн том тойрогт мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг дугуйлах ёстой гэж тулгадаг нь сонгуулийг албадлагын шинжтэй болгодог. "Заавал дугуйл, дэмжихгүй ч бөглө" гэж тулгах нь хүслийн эсрэг үйлдэл. Ардчилсан чөлөөт сонгууль бол сонголт хийх боломжтой байхаас албадлага байж таарахгүй. Жишээ нь 4 мандаттай тойрогт надад зөвхөн 1 хүнийг эсвэл 2 хүнийг л дэмжих хүсэл байхад заавал 4 хүнийг дэмж, дэмжихгүй бол санал чинь хүчингүй болно гээд тулган, албадаж буй нь хүний эрхийн асуудал болж хувирна.

-Шинэ хуулинд сонгуулийн сурталчилгааны хоног 18 байсан бол 22 болж 4 хоног нэмэгдлээ. Үүнд ялгаа гарах уу?

-Сонгуулийн сурталчилгааны хоногт би ач холбогдол өгөхгүй байна. Яагаад гэвэл сурталчилгаа 4 жил явдаг болчихсон. Энэ бол сошиал медиагийн ач тус юм. 4 жилийн өмнө амласан амлалт чинь өчигдөр мэт гараад ирнэ, хоёр жилийн өмнө ЖДҮ авсан бичлэг чинь хоёрхон минутанд гараад ирнэ. Бултах аргагүй, булзах боломжгүй. Тиймээс сонгогчийг хуурах боломжгүй болсон. Улс төрч таны өнөөдрийн хийсэн алдаа сонгуулийн сурталчилааны тэр хоногуудад очиж саналд чинь нөлөөлнө. Тиймээс УИХ-ын гишүүн бол алхам тутамдаа сурталчилгаа хийж яваа гэдгээ ойлгох ёстой.

-2008 онд том тойрогт явагдсан сонгуулийн дараа эсэргүүцэл тэмцэл гарсан байдаг. Энэ удаагийнх мөн том тойрогт явах нь, энэ талаар таны бодол?

-Бидний нийтлэг дутагдал сонгуулийн дараа нь харамсдаг. Алтайн магтаал, сонгуулийн сурталчилгаанд бялуурч, ховстуулаад сонголтоо харалган хийчихдэг, маргааш нь халагладаг. Огцор, зайл гээд унадаг. Уг нь сонголтоо хийхийн өмнө нэр дэвшигчийнхээ намтрыг нэг хараад, дэвшүүлсэн намынх нь хөтөлбөрийг нэг үзээд, 7 хэмжиж, 1 огтлох зарчмаар сонголтоо хийж дадвал чухал. Мөн иргэний хяналтыг сайн тавих ёстой. Заавал нэг намын төлөөлөл санал авах байранд хяналт хийх бус иргэн хүсэлт гараад хяналт хийж болно. Камераар хяначих ч боломжтой. Илүү ил тод байх тусмаа л хардлага бага гарна. Том тойрогт хийсэн сонгуулийн дараа 7 сарын 1-н болсон нь тохиолдол байх гэж харж байна. Гэхдээ иргэний хяналтыг шилэн болгох нь зүйтэй гэж би үздэг.

- Сонгуулийн тогтолцоогоо эрх баригчид өөрт ашигтай, бид ялна гэсэн итгэлтэйгээр өөрчлөх шиг боллоо?

-Сонгуулийн тогтолцоог эрх баригчид өөрт ашигтай гэх хувилбараар өөрчилдөг ч үр дүн нь эсрэгээрээ гардаг. 2012 онд МАН олонх байхдаа холимог тогтолцоогоор сонгуулийг явуулсан ч АН олон суудал авсан. 2016 онд АН жижиг 76 буюу мажоритар системээр сонгуулийг явуулсан ч навс ялагдсан. МАН 65 суудал авч үнэмлэхгүй олонх болсон. Тиймээс сонгуулийн тогтолцоог өөрт ашигтай гэж эрт бодох нь аюултай. Сонгууль болохоос 6 сарын өмнө худлаа порогноз хийж, ялалтын баяраа тэмдэглэн, оргилуун дарс буудуулах нь осолтой гэсэн санаа. 2020 оны УИХ-ын сонгуульд 20-30 жил улс төрд үзмэр болтлоо явчихсан өвөө нар тэтгэвэртээ суугаад мэдлэг боловсролтой, итгэл үнэмшилтэй шинэ залуус олноороо орж ирж өөрчлөлтийг хийгээсэй гэж хүсэж байна.

Ярилцсанд баярлалаа.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших