Нууц мэдээллийн уурхай

Монгол Улсаас Хилийн чанадад суух Элчин сайд нарыг хүлээн авч уулзав

Нийтэлсэн: 2019-12-26 01:37:53

 

 

Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа Монгол Улсаас Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар, Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Төмөр, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч B.Энхболд нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайдууд томилогдсон улс болон хавсран суух улсуудын талаар танилцуулж, харилцан мэдээлэл солилцов.

Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа Монгол Улсаас Хилийн чанадад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарт томилогдсонд баяр хүргээд, Монгол Улсын статистикийн салбар болон нийгэм, эдийн засгийн талаар мэдээлэл өгч, 2020 онд зохион байгуулах хүн ам, орон сууцны тооллого, ТХЗ-ын хэрэгжилтийг хангах талаар хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийллээ.

Элчин сайдууд Үндэсний статистикийн хорооноос бэлтгэн гаргадаг албан ёсны статистикийн мэдээлэл иргэдэд, ойлгомжтой, хүртээмжтэй байгаад талархал илэрхийлж, цаашид хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тал дээр онцгой анхаарал хандуулж, дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлэв гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших