Нууц мэдээллийн уурхай

Цагдаагийн алба хаагч НЭГ ГЭР БҮЛИЙН гурван хүний амь аварчээ

Нийтэлсэн: 2019-12-25 01:40:36

 

Сэлэнгэ аймгийн Дулаанхам сумын нутаг дэвсгэрт нэг гэр бүлийн гурван хүн угаартаж, амиа алдаж болзошгүй байсан эрсдэлт нөхцөл байдлаас цагдаагийн дэслэгч Н.Сайнзаяа эрдэнэт хүний амь аварчээ. Дулаанхан сумын Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Сайнзаяа болсон явдлын талаар товч мэдээлэл өглөө. 


-Та өөрийгөө товч танилцуулахгүй юу.

-Намайг Н.Сайнзаяа гэдэг. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Дулаанхан сум дахь Хэсгийн төлөөлөгч ажилтай. Цагдаагийн дэслэгч цолтой. 

-Та нэг гэр бүлийн амь насыг аварч, том гавьяа байгууллаа. Та тухайн үед яг юу болсон талаар мэдээлэл өгнө үү?

-2019 оны арванхоёрдугаар сарын 04-05-нд шилжих шөнө 02.00 цагийн орчимд миний хариуцсан нутаг дэвсгэр болох Шаамар сумын III багийн нутаг Дулаанхан тосгонд “Айл шатаж байна” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу очиж шалгахад 4 айлын орон сууц шатаж байсан. Гал байшингийн гал тогооны хэсгээс гарч байсан. Би нөгөө өрөөнийх нь цонхыг хагалж дотогш нэвтрэхэд гэрийн эзэд угаартсан байдалтай ухаангүй байсан. Ингээд хамгийн ойрхон байсан гэрийн эзэгтэйг эхэлж гаргаад, дараа нь гэрийн эзнийг татаж гаргасан. Хамгийн сүүлд нөгөө өрөөнд байсан 2 ой 5 сартай охиныг амжиж аюулаас аварсан.
 

 

-Таны аварсан гэр бүлийнхний эрүүл мэндийн байдал ямар байгаа вэ?

-Одоогоор гэрийн эзэн, охин хоёрын биеийн байдал хэвийн байгаа. Харин гэрийн эзэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Бие нь сайжирч байгаа гэсэн.

-Тухайн үед та гал дунд орохдоо сандарсан уу? Өөрийн амь нас, эрүүл мэндээрээ хохирохоосоо эмээгээгүй юу? Хүмүүсийг аварсны дараа ухаан алдаж унасан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар та тодорхой ярьж өгөхгүй юу?

-Гал дунд орсны дараа айх сандрах зэрэгцэж байсан. Гэхдээ төрд өргөсөн тангарагтай цагдаагийн алба хаагч учраас ямар ч байсан хүмүүсийн амь насыг аврах ёстой гэсэн бодол төрдөг юм байна лээ. Үүргээ биелүүлж, хүмүүсийг гэрээс нь гаргасны дараа ухаан алдаж унасан байсан. Одоо биеийн байдал хэвийн байна. Хэрэв дотор ухаан алдсан бол өөрийн амь нас эрсдэх аюултай байсан. Гэхдээ би үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэндээ баяртай байна.

 

 

-Өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн танд баяр хүргэе. Та цагдаагийн байгууллагад хэд дэх жилдээ ажиллаж байна вэ? Анх ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ?

-Баярлалаа. Би одоо цагдаагийн байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байна. Ажлын гараагаа анх Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт Эргүүлийн цагдаагаар эхлүүлж байсан. Ингээд 2017 онд цагдаагийн офицер бүрэлдэхүүнд орж Дулаанхан сумандаа хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна. Би эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт Сэлэнгэ аймгийн Дулаанхан суманд ажиллаж, амьдардаг, Сэлэнгэ аймгийн уугуул хүн байгаа юм.

Эх сурвалж: Police.gov.mn/

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших