Нууц мэдээллийн уурхай

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн 2019 оны ажлын тайлангийн хурал боллоо

Нийтэлсэн: 2019-12-25 01:24:36

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн удирдлагууд 2019 оны хийсэн ажлынхаа тайланг хамт олондоо танилцуулаа. Тус төв нь Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх,  Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг хэрэгжилтийг зохион байгуулах, Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, хугацааг тогтоох, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж байгууллагуудад хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношлох, эрт илэрүүлэх, эмчлэх, нөхөн сэргээх, сувилах, ААНБ-д ХАБЭА-н сургалт зохион байгуулах гэрчилгээ олгох, эрх авсан байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үүрэгтэй төрийн үйлчилгээний байгууллага билээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв  нь Монгол улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, тайлан мэдээг цаг хугацаанд нь мэдээлэх төвийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, төсөв санхүүг үр ашигтай зарцуулах зорилгын хүрээнд 2019 онд олон талт ажлыг хийж ирсэн байна. Энэ оны хувьд тус байгууллага нь  Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тоо, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн тоо өссөн, гадаад дотоод харилцаа сайжирсан олз дүүрэн байлаа. Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хамтран 2018-2020 онд хэрэгжүүлж буй “Уушги тоосжих өвчний дүрс оношлогооны эмч нарыг чадавхжуулах” төслийг хэрэгжүүлж байна. ХБНГУ-ын ЗГ нь Физик технологийн хүрээлэнгээр /PTB/ дамжуулан хэрэгжүүлж буй “Монгол улсын чанарын дэд бүтцийг бэхжүүлэх нь: Уул уурхайн салбар” төсөл, Солонгосын КОША олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна.

Эдгээр төсөл хамтын ажиллагааны үеэр  эмч мэргэжилтнүүд өндөр хөгжилтэй оронд урт болон богино хэмжээний  сургалтад хамрагдсан.  Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн  сарын аяныг Монгол Улсын хэмжээнд байгууллагын үндсэн чиг үүргийн дагуу  хариуцан орон даяар амжилттай зохион байгууллаа. Мөн 2011 оноос хойш  Эрүүл ажлын байрыг эрхэмлэгч  байгууллагуудыг тодруулж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын шагналыг олгодог уламжлал тогтсон юм.

Энэ жилийн бас нэгэн онцлох үйл явдал бол Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн  үндэсний чуулганыг төрийн ордонд өргөн хүрээтэй зохион байгуулж  ХАБ-ын мэргэжилтэн , эмч эрүүл ахуйч,  төр болон хувийн хэвшлийн 800 гаруй төлөөллийг хамруулсан үйл явдал юм. Ийнхүү 2019 оны ажлын бүтээмж ололтоо дүгнэн тайлагнасны дараа Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат “2020 онд илүү үр дүнтэй, байгууллагын чиг үүргийнхээ дагуу улс эх оронд илүү амжилт бүтээлтэй ажиллахыг хүсэн ерөөж  ажлын гүйцэтгэл сайн,  олон жил үр бүтээлтэй ажиллаж  мэргэжлийн ур чадвараар хамт олноо хошуучилсан  эмч, сувилагч,  хөдөлмөрийн нөхцөлийн мэргэжилтэн, эрүүл ахуйч, үйлчлэгч нарынхаа амжилт бүтээлийг нь үнэлж  шагнал гардууллаа.  

ХНХЯ-ны хүндэт “Жуух бичиг”-ээр

Сандуйжавын Ганчимэг /Үйлчлэгч/

Мөнхбаярын Өсөхбаяр /Сүлжээний мэргэжилтэн/

Мөнхжаргалын Хоролсүрэн /Архив, бичиг хэргийн ажилтан/

ХНХЯ-ны “Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр

Дашзэвэгийн Бат-Өлзий /Хордлогын их эмч/

Төмөрдаваагийн Анхилмаа /Дүрс оношлогооны эмч/

Гурав. ХНХЯ-ны “Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр

Жигжидсүрэнгийн Энхсайхан /Үйлчлэгч/

 Эрүүл мэндийн яамны “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” тэмдгээр

Жанцаннямбуугийн Буянхишиг /Шил угаагч/

Садарбекийн Хэрлэнгол /Цахилгаанчин/

 АШУҮИС-ийн “Очир Эрдэнийн медаль”-иар

Дамбийбалжирын Одонцэцэг /Арьс харшлын эмч/

 

Эх сурвалж: Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн төв

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших