Нууц мэдээллийн уурхай

Шадар сайд Ө.Энхтүвшин “Тавантолгой түлш” ХХК-д ажиллав

Нийтэлсэн: 2019-12-25 00:46:08

 

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хотын захирагч С.Амарсайхан болон НИТХ-ын төлөөлөгчид өчигдөр /2019.12.24/ “Тавантолгой түлш” ХХК-д ажиллав. “Тавантолгой түлш” ХХК-ийн  гүйцэтгэх захирал М.Ганбаатар шадар сайдад үйлдвэрийнхээ үйл ажиллагааг танилцуулан цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар мэдээлэл хийлээ. “Тавантолгой түлш” ХХК нь Төв аймгийн Гүнбүрдийн аманд байрлах түүхий эдийнхээ нөөц талбайд цахилгаан хангамж бүхий явуулын болон суурин бутлуурын төхөөрөмж байрлуулан ажиллах, үйлдвэрийнхээ агааржуулалтын цогц төхөөрөмж байрлуулах, үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж байгаатай холбогдуулан савалгааны үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ.

Хотын Захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайханы 07 дугаар захирамжаар баталсан хуваарийн дагуу түүхий нүүрсний хяналт, сайжруулсан шахмал түлшний нөөц, борлуулалт, сайн картын хэрэглээнд нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газрын албан хаагчид өдөр бүр 11:00-24:00 цаг хүртэл хөдөлгөөнт эргүүлээр хяналт, шалгалт хийж ажиллаж байгаа талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлагууд хэллээ.

Сайжруулсан түлш хүргэх боломжгүй 25 өндөрлөг цэгт Батлан хамгаалах яам, нийслэлийн Онцгой байдлын газраас туулах чадвар сайтай (ЗИЛ-131) автомашинаар энэ сарын 23-наас эхлэн өдөр бүр түгээлт хийж байна. Мөн сайжруулсан түлш савлах ажилд хугацаат цэргийн алба хаагчдыг дайчлан ажиллаж байна. Одоогийн байдлаар “Тавантолгой түлш” ХХК-ийн дөрвөн үйлдвэр 12 шугам хэвийн ажиллаж 1 дүгээр үйлдвэр нь сард 27.000 тонн, 2 дугаар үйлдвэр нь 18.000 тонн, 3 дугаар үйлдвэр нь 18.000 тонн, 4 дүгээр үйлдвэр нь 6.000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж  байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших