Нууц мэдээллийн уурхай

Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтэс шинэ байтай боллоо

Нийтэлсэн: 2019-12-24 03:06:06

 

Багахангай дүүрэг дэх цагдаагийн хэлтэс нь Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1983 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 377 дугаар тушаалаар Төмөр замын Багахангай зангилааны цагдан сэргийлэх групп нэртэйгээр анх үүсэн байгуулагдаж, Төмөр замын цагдаагийн хэлтэст харьяалагдан үйл ажиллагаагаа явуулж байгаад Нийгмийг аюулгаас хамгаалах яамны сайдын 1990 оны 170 дугаар зарлигаар тасгийн зохион байгуулалтанд орж өрх тусгаарлан, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/231 дүгээр тушаалаар Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэс болон өргөжсөн юм.

Тус хэлтэс нь дээрх хугацаанд Төмөр замын өртөө, байрны орц, Багахангай дүүргийн засаг даргын тамгын газрын байр зэрэг газруудад үйл ажиллагаа явуулан өнөөдрийг хүртэлх хугацаанд өөрийн бие даасан байргүйгээр ажил үүргээ гүйцэтгэж ирсэн билээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхэлсэн асуудлын хүрээнд тус барилгын хөрөнгө оруулалтыг Монгол улсын 2019 оны төсөвт суулган шийдвэрлэж, барилгын ажлын зураг төслийг “Ачинскийн ХХК”-аар гүйцэтгүүлэн, “Их даян бүүвэй” ХХК гүйцэтгэгчээр шалгарч, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс барилгын ажлыг эхлүүлэн, мөн оны 12 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтад оруулахаар 1.123.955.645 төгрөгийн гэрээ байгуулснаар энэ оны 12 дугаар сарын 23-ны өдөр ийнхүү шинэ байртай боллоо.

Тус барилгын суурь нь 20х15 хэмжээтэй бөгөөд нийт 1200м2 талбайтай жижүүрийн шуурхай алба, хурлын болон албаны сургалтын танхим, бялдаржуулах танхим, эрүүлжүүлэх саатуулах байр, мэдүүлэг авах өрөө, алба хаагчдын ажлын өрөө, 6 автомашины дулаан зогсоолтой байхаар төлөвлөгдөн зураг төслийн дагуу баригдаж дууссан.

Уг шинэ байрны нээлтийн ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Санхүү аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Х.Доржсүрэн болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва, Багахангай дүүргийн засаг дарга С.Эрдэнэбаяр болон дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газрын төлөөллүүд болон барилгын ажлыг гүйцэтгэсэн “Их даян бүүвэй” компаний удирдлагууд оролцсон юм.

Нээлтийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газраас шинэ тавилга худалдан авахад зориулж 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, ирэх 2020 онд байрны тохижилтод зориулж дүүргийн засаг даргын тамгын газраас 20 сая төгрөгийг төсөвлөхөөр болсон.

Мөн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаас тус цагдаагийн хэлтсийн албаны үйл ажиллагаанд ашиглагдах автомашин 1, мотоцикл 2 бэлэглэсэн юм.    

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших