Нууц мэдээллийн уурхай

БНСУ-ын Бусан хотын Умардын ложистикийг хөгжүүлэх ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзлаа

Нийтэлсэн: 2019-12-20 01:47:16

 

 

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх БНСУ-ын Бусан хотын Умардын ложистикийг хөгжүүлэх ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад Нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, БНСУ-ын Бусан хотын захиргааны хотын дипломат бодлогын хэлтсийн дарга Ким Хе Кюн, Худалдаа аж үйлдвэрийн танхимийн гүйцэтгэх захирлын туслах  И Гуан Сог нар байлцав.

БНСУ-ын Бусон хотын захиргааны хотын дипломат бодлогын хэлтсийн дарга Ким Хе Кюн хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Улаанбаатар, Бусан хотуудын ложистикийг хөгжүүлэх зорилгоор айлчлан ирсэн гэдгээ уулзалтын эхэнд онцолсон. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг дуулгаад ложистикийг хөгжүүлэх асуудлыг талархалтай хүлээн авч байгаагаа хэлсэн юм. Талууд харилцан ашигтай байдлаар ажиллаж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд санал солилцоод, Бусан хотын Умардын ложистикийг хөгжүүлэх ажлын хэсгийн төлөөлөгчид Улаанбаатар хотын тээвэр ложистикийн холбогдох албаныхантай уулзаж нэмэлт мэдээлэл авахаар тогтлоо.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших