Нууц мэдээллийн уурхай

Сэлэнгэ аймаг ашигт малтмалын 122 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал гаргав

Нийтэлсэн: 2019-12-18 02:39:01

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан Ажлын хэсэг Архангай, Сэлэнгэ аймагт хууль бусаар алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалж, нөхөн сэргээлт хийлгэж эхэлсэн. Энэ хүрээнд БОАЖЯ, УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, тагнуул, цагдаагийн байгууллагын төлөөлөл бүхий Ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж 12 цэгт агаараас хяналт, тандалт хийлээ. Энэ удаа уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн зургийг авч  баримтжуулан, хууль, хүчний байгууллагууд координатаар нь бүртгэлээ.

Ажлын хэсгийнхэн мөн аймгийн удирдлагуудтай уулзаж хууль бус уул уурхай эрхлэлтийг таслан зогсоохтой холбоотой мэдээлэл солилцож, үүрэг, даалгавар өгөв. Тухайлбал бүртгэлгүй техник хэрэгслийг шууд журамлах эрх, үүргээ орон нутаг хэрэгжүүлж ажиллах ёстойг анхаарууллаа. Хууль бус уул уурхай эрхлэхээс урьдчилан сэргийлэх,  таслан зогсоох, хяналт шалгалт явуулахаа улам чангатгана  гэдгийг Ажлын хэсгийн ахлагч, сайд Н.Цэрэнбат хэлэв. Ойрын үед Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж зарим хийдэл, давхардлыг арилгахаар төлөвлөж байна. Тухайлбал техник хэрэгслээ бусдад түрээслүүлсэн бол тухайн техник хэрэгслийг хурааж улсын орлого болгох, улмаар түрээслэгч этгээд түрээслүүлэгчийн хохирлыг барагдуулдаг байх төслийг УИХ-аар хэлэлцүүлэх юм.

Хууль бус уул уурхай эрхэлж байгаатай тэмцэхэд хүн хүч, техник хэрэгсэл , хөрөнгө дутмаг зэрэг хүндрэл байгааг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэллээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч газрын төлбөрөө төлдөггүй, зөвшөөрөлтэй талбайгаа бусдад түрээслүүлдэг, өөр компаниуд оруулж ирдэг зэрэг зөрчил гардаг байна. Түүний танилцуулснаар Сэлэнгэ аймагт 14 аж ахуйн нэгж хуулийн хүрээнд ажиллаж байна. Аймгийн удирдлагууд хууль бусаар ажиллаж байгаа нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн 122 тусгай зөвшөөрлийг  цуцлуулах саналаа Ажлын хэсэгт өглөө. 2019 оны байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 180 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигч байна. Энэ нь  аймгийн 13 сумын 105,790.85 га талбайг хамардаг юм гэж  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших