Нууц мэдээллийн уурхай

Монгол Улсаа төлөөлж буй Элчин сайдуудтай Хотын захирагч С.Амарсайхан уулзлаа

Нийтэлсэн: 2019-12-18 01:30:38

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  С.Амарсайхан Монгол Улсаас Гадаад Улс оронд суугаа Элчин сайдуудтай уулзлаа.Уулзалтын эхэнд Хотын захирагч С.Амарсайхан Монгол улсаа гадаадад сурталчилан таниулах,хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал үүрэг гүйцэтгэдэг Монгол Төрийн Алтан аргамжаа гэгддэг Элчин сайдуудад Улаанбаатар хотын 380 жилийн ойн мэндийг хүргээд ажлын амжилт хүслээ.

Хотын захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын өмнө шийдвэрлэх олон асуудал бий. Эдгээр асуудлыг шийдвэрлэх хөрөнгө мөнгөний боломж хязгаарлагдмал байдаг учраас бид гадна дотны хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллаж байна.Эрхэм Элчин сайдууд та бүхэнтэй хамтарч, үр ашигтай ажиллах боломжийг эрэлхийлж байна. Ойрын таван жилийн хугацаанд нийслэлийн дэд бүтэц, хот байгуулалтын асуудлыг шинэ шатанд гаргахад ойролцоогоор 20 их наяд төгрөг шаардагдах тооцоо гарсан. Үүнээс хамгийн багадаа 10 хувийг гадны хөрөнгө оруулалтаар шийдэх боломжтой гэдгийг онцлоод Нийслэлд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг танилцууллаа.

Уулзалтын үеэр Япон, Унгар, Казахстан зэрэг улсад суугаа Элчин сайдууд Улаанбаатар хотын хог хаягдал, нийтийн тээвэр,оршуулгын газрыг цэцэрлэгжүүлэх зэрэг ажилд хамтран ажиллах боломж байгаа талаар санал солилцов. Хотын захирагч С.Амарсайхан бүх салбарт хамтран ажиллахад нээлттэй гэв. Улаанбаатар хот дэлхийн 42 хоттой хамтын ажиллагаатай ажилладаг юм.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших