Нууц мэдээллийн уурхай

Авто зам ашигласны төлбөрийг хуучин хэвээр үлдээх тогтоол баталлаа

Нийтэлсэн: 2019-12-16 14:31:49

 

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар  авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмсэн НИТХ-ын 29/30-р тогтоолыг хүчингүй болголоо. Ингэснээр авто зам ашигласны төлбөрийг 2013 онд тогтоосон хэмжээг хэвээр дагаж мөрдөх юм.

Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлснээр  жилд 14 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрдөг байсан бол ирэх онд 74 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөөд байсан. Тухайлбал, нийт 50 км авто зам шинэчлэх, хотын төв хэсгээр 100 км дугуйн зам, дөрвөн гүүрэн гарц, борооны ус зайлуулах шугам сүлжээ 10 км, есөн дүүрэгт тэмдэг тэмдэглэгээний 80 хувийг хийхээр төлөвлөж байсан бол энэхүү тогтоолыг хүчингүй болгосноор дээр дурьдсан ажлуудын 60 орчим хувийг хийж гүйцэтгэх боломжгүй болох юм.

Хуралдааны үеэр Хотын захирагч С.Амарсайхан Авто зам ашигласны төлбөр, хураамжийг зайлшгүй нэмэх ёстой байсан учраас 2020 оны төсөвт оруулж тооцсон. Гэхдээ дээд шатны удирдлага буюу Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу энэ асуудлыг эргэн харж байна. Ингэхдээ Сургууль, цэцэрлэгийн засварын зардал, явган хүний замын тохижилт зэргийг хасч 13 тэрбум төгрөгийг, үлдсэн 45 тэрбум төгрөгийг өмч хувьчлал, газрын дуудлага худалдаа зэргээс бүрдүүлэхээр төлөвлөсөн. Мөн урсгал зардлаа дахин нягталж шаардлагатай тохиолдолд танаж ажиллах болно гэв. Ингэснээр иргэд авто зам ашигласны төлбөрийг 2013 онд тогтоосноор буюу хуучин хэвээр төлөх юм.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших