Нууц мэдээллийн уурхай

Хятадын Элчин сайд Шин Хайминийг нийслэлийн 380 жилийн ойн медалиар шагналаа

Нийтэлсэн: 2019-12-16 14:30:19

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд Хятадын Элчин сайдын яамны Улс төрийн газрын дарга Гү Имин, Элчин сайдын яамны нарийн бичгийн дарга Ван Мэн болон нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра нар байлцав.

Уулзалтын эхэнд талууд хоёр улсын хамтын ажиллагаа, нийгэм эдийн засгийн хүрээнд хийгдсэн олон төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцсан юм. Элчин сайд Шин Хайминий бүрэн эрхийн хугацаа дуусч, нутаг буцаж байгаа бөгөөд тэрээр бүрэн эрхийнхээ хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа хуваалцлаа. Тэрээр хэлэхдээ “ Би Хятад-Монголын найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бие сэтгэлээ зориулж ажиллалаа. Цаашид дахин хоёр улсын хөгжлийн төлөө ажиллах боломж гарвал таатайгаар хүлээн авна” хэмээв.

Хотын Захирагч С.Амарсайхан “Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд харилцан ашигтай олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Энэ төсөл хөтөлбөрүүдэд эрхэм Элчин сайд таны оруулсан хувь нэмэр их бий. Цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт үр дүнтэй өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэв.

Уулзалтын төгсгөлд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминийг нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж,  Улаанбаатар хотын 380 жилийн ойн медалиар шагналаа.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших