Нууц мэдээллийн уурхай

Утаа шүүгч суурилуулаагүй ААН-үүдэд хугацаат үүрэг даалгавар өгнө

Нийтэлсэн: 2019-12-16 14:25:31

 

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны А/71 дүгээр тушаалаар баталсан хуваарийн дагуу мэргэжлийн хяналтын байцаагч нар өдөр бүр 24 цагаар жижүүрлэж байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 8-9-нд угаарын хийнд хордсон 2 дуудлага, нийслэлийн Шуурхай штабын 98807012 тоот утсанд түүхий нүүрс түлж байгаатай холбоотой 2 мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагаар 2 өрхийн 7 хүн, үүнээс 2 нь том хүн, таван хүүхэд угаарын хордлогод хөнгөн байдлаар өртөж, эмнэлгийн тусламж авсан байна.  

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Айл өрхүүдийн хувьд түүхий нүүрс түлж байгаа зөрчил харьцангуй буурсан. Одоо харин түүхий нүүрсээр халаалтаа шийддэг тусгай зөвшөөрөлтэй 507 аж ахуйн нэгжүүд дээр асуудал их гарч байна. Зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд цахилгаан хэмнэх үүднээс утааны шүүлтүүрээ ажиллуулахгүй, эсвэл ажилладаггүй шүүлтүүр суурилуулж ор нэр төдий ажил хийж буй зөрчил удаа дараа гарч байгаа тул өнөөдрөөс эхлээд хяналт шалгалтыг эрчимжүүлнэ. Агаар орчны бохирдлыг бууруулахад идэвх чармайлт гаргахгүй байгаа байгууллагуудыг шалгаж, 7 хоногийн хугацаат үүрэг даалгавар өгөөд биелүүлээгүй бол хууль журмын дагуу 3 хүртэлх сая төгрөгөөр торгох арга хэмжээ авна. Шууд зөвшөөрлийг нь цуцлах, эсвэл галлагааг нь зогсоох арга хэмжээ авчихаар цөөнгүй сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа доголдон хүүхэд багачууд дунд нь хохирох учраас өдий хүртэл харзнаж хүлээсэн” хэмээн сануулга өгсөн юм.

Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал “Арванхоёрдугаар сарын 2-9-ний өдрүүдэд Улаанбаатар хот дахь 12 суурин станцаас авсан мэдээллээр PM2.5 болон PM10 тоосонцрын хэмжээ болон азотын давхар исэл, хүхэрлэг хийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс харьцангуй бага байлаа. Сүүлийн хэдэн өдөр нүдэнд харагдахуйц утаа ихэссэн нь нэгдүгээрт, салхигүй хүйтэрснээс болж агаарын солилцоо явагдахгүй байсан гэдэг цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой. Хоёрдугаарт, автомашинаас ялгарах хорт утаа болон зөвшөөрөлтэй 500 гаруй аж ахуйн нэгжүүдийн утаа шүүгчгүй түлж байгаа түүхий нүүрснээс үүдэлтэй утаа байгаа” хэмээв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших