Нууц мэдээллийн уурхай

Улаанбаатар хот Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

Нийтэлсэн: 2019-12-16 03:16:04

 

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон хүлээн авч уулзлаа. Уулзалтад Дэлхийн банкны зам тээврийн мэргэжилтэн Анника Берлин, Австралиас зам тээврийн ахлах инженер Филипп Жордан, НЗДТГ-ын ХБХТ-ийн дарга Н.Отгонбаяр, ТХХЗХ-ийн мэргэжилтэн Б.Золзаяа, НАЗХГ-ын ахлах мэргэжилтэн Г.Хасбаатар нарын албаны хүмүүс оролцлоо.

Уулзалтын үеэр Улаанбаатар хотын авто замтай холбоотой олон асуудлуудыг хэлэлцэж, санал бодлоо солилцсон юм. Хамтын ажиллагааны хүрээнд 2018 онд Дэлхийн банктай хамтран “Mapillary” программыг Улаанбаатар хотод нэвтрүүлсэн аж. Энэхүү программ нь 230 төрлийн автозамын босоо тэмдэг, тэмдэглэгээ, газрын зургийн өгөгдлийн алдааг шалгах, автозамын гэрэлтүүлэг, инженерийн шугам сүлжээний худаг, шүүрт худаг, автозамын хэвтээ тэмдэглэгээ зэргийн алдааг хянах ухаалаг программ юм.

Тус программын гол онцлог нь автозамын дэд бүтцийн аюулгүй байдлыг сайжруулах, хотын зам тээврийн хөрөнгийн менежмент төлөвлөлтийг сайжруулахад чиглэжээ.

Уулзалтын үеэр нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх  “Дэлхийн банк манай улсын зам тээврийн салбартай хамтран ажиллаад таван жил болж байна. 2018 онд анх авто замын бүтээн байгуулалтад зориулан “Mapillary” программыг нэвтрүүлсэн. Тус программыг нэвтрүүлснээр өмнө нь ямар зам байсан, одоо ямар болсон гэдгийг харьцуулах боломжтой болсон. Энэ ажлын хүрээнд 1100 километр авто замын 340 мянган зургийг авч ангилаад дуусч байна. Түүнчлэн бид Дэлхийн банктай хамтран ажлаа илүү хөнгөвчлөх, түргэн шуурхай болгох, авто замын нэгдсэн санг бий болгох үүднээс шинэ технологийг нэвтрүүлэх ажлыг хийж байна. Цаашид нийслэлийн томоохон бүтээн байгуулалтын ажлууд дээр хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно” хэмээлээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших