Нууц мэдээллийн уурхай

“Түүхээ сөхвөл” ном болон мэндэллээ

Нийтэлсэн: 2019-12-12 09:23:14

 

Цахим орчинд олон мянган хандалт авч хүсэн хүлээж, шимтэн уншдаг өөрийн гэсэн уншигчидтай УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн “Түүхээ сөхвөл” цуврал дурсамж эмхтгэгдэн ном болон мэндэлжээ. “Түүхээ сөхвөл” номын хурим өнөөдөр Интерном их дэлгүүрт боллоо.

Зохиогч энэхүү дурсамж тэмдэглэлээ 2013 оноос эхлэн бичсэн бөгөөд үргэлж ажлаар явдаг Улаанбаатар Булганы замд бичжээ. Өөрийн туулсан амьдрал, алдаа оноо, улс төрийн он жилүүдийг эргэн дурсаж, залуус дүү нартаа сургамж болгох, өөрийн амьдралаар төлөөлүүлэн эх орныхоо түүхийн жимийг тэмдэглэн үлдээсэн уг номын редактороор  УИХ-ын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхцэцэг ажилласан байна.

Номын нээлтэд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Дэд бүтцийн сайд асан Б.Жигжид, Монгол улс, ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа, академич Л.Дашням, УГЗ зохиолч Л.Эрдэнэбулган, зохиолч, яруу найрагч Д.Урианхай нарын төр нийгмийн олон алдартнууд иржээ.

Арга хэмжээг эхлүүлж номын редактор Г.Мөнхцэцэг хэлэхдээ “Ж.Бат-Эрдэнэ гишүүн бид хоёр тохой нийлүүлнэ гэдэг шиг, ширээ залгаж суудаг. Ширээнийхээ нөхрөөр номынхоо үг үсгийг харуулъя гэсэн юм болов уу гэж ойлгосон. Тиймээс ч үзэг бариулж, үзэг дүрүүлэх учир шалтгаан минь боллоо. Редакторын хувьд 60 хувийн авьяас, 40 хувийн хөдөлмөрөөр бүтсэн ном гэж хэлэх байна.  Өөрөө өөрийнхөө түүхийг өөрөө бичиж, өөрөө ном болгосон нь их онцлог юм болов уу” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

“Түүхээ сөхвөл” номын зохиогч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 2013 оноос эхлэн бага багаар бичсэн

-Таны ном юуны тухай өгүүлж байгаа вэ?

-Түүхээ сөхвөл гэж ном маань өөртөө тохиолдож байсан хөгжилтэй, бодууштай, сургамжтай тэмдэглэлүүдээс бүрдсэн. Ийм явдлуудаа би өмнө нь тэмдэглээд л явдаг байлаа. Анх эдгээр түүхүүдээ өөрийн фэйсбүүк хуудаснаа тэмдэглэж эхэллээ. Гэтэл найз нарын минь сонирхлыг их татаж, их олон лаяк цуглуулж, тэднээс ахиад өөр түүх бичээч гэх хүсэлтүүд их ирэх болсон. Үүнийгээ би бага багаар санаж, баяжуулан тэмдэглэж явдаг байснаа нэгтгээд нэг ийм ном болгосон юм. Ихэвчлэн 1990-ээд оны үед зах зээлийн ороо бусгаа үед хийж байсан наймаа, сурч байсан үе гээд дурсамжуудаасаа сэтгэлд буусныг нь тэмдэглэн үлдээлээ.

-Та номоо хэр удаан хугацаанд бичсэн бэ?

-2013 оноос анх бичиж, бага багаар цуглуулсаар ийм нэг ном болж байна.

-Бичих ур чадварын хувьд танд хүндрэлтэй зүйлс тохиолдов уу?

-Зүгээр л тэмдэглэл юм шүү дээ. Ихэвчлэн машинд, онгоцонд бичиж тэмдэглэсэн. Булган руу байнга л ирж очно, тэр бүрд л замын тэмдэглэл маягаар бичиж явсан.

-Та дахиад өөр ном гаргах уу?

-Үгүй байхаа.

-Та номынхоо зах зухаас уншигчдад маань сонирхуулахгүй юу?

-Өөрт сургамжтай, ажиллаж байсан үеийн нэг түүхээ сөхье. Тухайн үед Авто тээврийн газарт ажиллаж байхад албан бичиг утга санааны болон үг үсгийн маш их алдаатай орж ирдэг байлаа. Үүнийг засахын тулд “ЗАРЛАЛ” бичсэн. Арван жилийн сургуульдаа онц, сайн сурсан хүүхдийг ажилд авна гэж бичихээр нөгөө дарга, цэрэг нар бүгдээрээ л анкет барьж гүйгээд, “ийм ч сайн хүүхэд байна, тийм ч мундаг хүүхэд байна” гээд ирлээ. Түүнийг нь бүгдийг цуглуулаад хажуудаа тавиад байхаар нөгөө хүмүүс маань “Та энэ хүүхдүүдээр яах гэж байгаа юм бэ” гэж асууж байна. “Үгүй яахав дээ, хажуудаа суулгая, та нарын алдаатай бичгийг засуулах санаатай” гэж хэлснээс хойш тэд инээдэм ханиадам болж, ичиж зовсондоо алдаа маш их багассан түүх бий.

  

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших