Нууц мэдээллийн уурхай

“Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын халдварын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Нийтэлсэн: 2019-12-12 01:16:21

 

 

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын халдварын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” сэдэвт хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгууллаа.

Эрүүл мэндийн салбар болон бусад салбарын төлөөлөл хүрэлцэн ирсэн  энэхүү хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн,  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол даргалж, нээж үг хэлэв.

Хэлсэн үгэндээ, “Манай улсад ХДХВ, ДОХ-ын нийт 281 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэнээс 13 нь энэ онд бүртгэгдсэн. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 42-45 хувь нь тэмбүү өвчин байгаа нь монгол хүний удмын сангийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх түвшинд хүрч болзошгүйг эмч мэргэжилтнүүд сануулж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг устгахад эрүүл мэндийн салбараас гадна хувь хүний эрүүл мэндийн боловсрол, ухамсар, хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай. Энэхүү хэлэлцүүлгээс халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх ажлыг шинэ шатанд гаргахад бодитой хувь нэмрээ оруулах үнэтэй санал, зөвлөмж гарна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Дараа нь хөтөлбөрийн дагуу Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн бэлгийн замаар дамжих халдварын өнөөгийн байдлын талаар тоо баримт бүхий илтгэл танилцуулав. Илтгэлдээ хүн амыг тэмбүү өвчний үзлэг шинжилгээнд хамруулж, шинэ тохиолдлуудыг илрүүлж буй болон төрөлхийн тэмбүү өвчтэй хүүхэд төрж байгаа талаар онцлов.

Үргэлжлүүлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Батболд “Ажлын байранд ХДХВ, бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн, цаашид тавих зорилт” сэдвээр танилцуулсан илтгэлдээ бэлгийн замаар дамжих халдварыг хүн амын дунд даамжруулахгүй байхын тулд эрүүл мэндийн салбараас гадна салбар дундын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв.  

“ЗЭМТ” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Мягмардорж “ХДХВ-ийн өндөр эрсдэлт олон нийтийг ХДХВ, ДОХ, бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хэрэгжилт” сэдвээр танилцуулсан илтгэлдээ цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг онцоллоо.

Тэрбээр шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх, хөдөө орон нутаг руу үйл ажиллагаа явуулах, шинжилгээний шинэлэг арга барил, өртөлтийн өмнөх болон дараах сэргийлэлтийн арга хэмжээг нэвтрүүлэх, төр болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг дээшлүүлэх талаар санал хэллээ.

Илтгэлүүдийг танилцуулсны дараа илтгэл мэдээлэлтэй холбогдуулж оролцогчдын дунд асуулт, хариулт өрнөсөн. Энэ үеэр оролцогчид бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах, таслан зогсоохын тулд хэрхэн ажиллах талаар санал бодлоо өргөн хүрээнд илэрхийлэв. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, М.Билэгт нар хэлэлцүүлэгт оролцож, байр сууриа мөн илэрхийлсэн.

Төгсгөлд нь хэлэлцүүлгийг даргалагч,  УИХ-ын гишүүн,  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол бэлгийн замаар дамжих халдвартай тэмцэх, хүн амаа хамгаалах үүднээс төр засгийн зүгээс онцгой анхаарч, бодит үр дүнд хүрсэн ажил зохион байгуулах талаар Байнгын хорооны тогтоол гаргахаар төлөвлөж, уг тогтоолын төсөлд бичгээр санал ирүүлэхийг оролцогчдоос хүслээ.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх, таслан зогсоох, устгах талаар салбарын болон салбар дундын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг өмнө нь гурван ч удаа зохион байгуулж байсан юм.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших