Нууц мэдээллийн уурхай

Шинэ клип: Дуучин Г.Дэлгэрцогт - Шинэ жил

Нийтэлсэн: 2019-12-04 03:18:00

Шинэ жилийн баярыг дуу, хөгжим бүжиггүйгээр төсөөлөхийн аргагүй. Ганган гацуур, өнгө өнгийн салют, баярын оргилуун дарс гээд бүх зүйл нэг л сайхан. Тэр дундаа энэхүү онцгой баярын тухай дуулсан уран бүтээлүүд чихнээ сонстох төдий сэтгэл гэгэлзээд цаанаа догдлоостой байдаг билээ. Шинэ жилийн баярын тухай дуунуудыг тоолоод баршгүй. Тэр дотроо бидний чихэнд хоногшсон маш олон уран бүтээл байдаг. Гэхдээ энэ удаад бид шив шинэхэн уран бүтээлийг онцолж байна.

“Учралын намар”, “Миний нандин”, “Үлэмжийн гоо” зэрэг дуунуудаар аль хэдийнэ бидний танил болсон “Нандин”  гэдэг үгийг трэнд болгоод байгаа дуучин Ганболдын Дэлгэрцогтын шинэхэн уран бүтээл  мэндэлжээ. МУГЖ Ч.Насантогтохын шавь тэрээр уран бүтээл бүрт өөрийн сэтгэл зүрхээ шингээн “чанар”-ыг эрхэмлэдэг, шинэ уран бүтээл нь өнгөлөг, гэгээлэг сайхан болсон гэж фенүүд нь ам сайтай байна.

“Ид шидийн ертөнцийг яруу найрагч сэдэж, хөгжмийн зохиолч амилуулан, амилсан тэр шидэт дууг дуучин шувуухай ард олонд хүргэдэг. “Шинэ жил” уран бүтээлийг шүлгийг Б.Ариунтөгс бичсэн бол хөгжмийг “Аянга” студийн захирал, хөгжмийн зохиолч Э.Эрболд бичиж, клипийг 2B ENTERTAINMENT-ийн хамт олон бүтээжээ.

Цас хаялсан өвлийн өдрүүд тэр тусмаа, шинэ жилийн баяр дөхөж буй эдгээр өдрүүдэд сонсохгүй өнгөрч болохгүй дуу нэгээр нэмэгдлээ. Ингээд та бүхэнд дуучин Г.Дэлгэрцогтын шинэ уран бүтээл “Шинэ жил” дууг хүргэж байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших