Нууц мэдээллийн уурхай

“Нийслэлийн Боловсрол-2020” дэд хөтөлбөрийн тэргүүлэх зорилтуудад хийсэн хөндлөнгийн үнэлгээг хэлэлцэв

Нийтэлсэн: 2019-12-04 02:47:48

 

“Нийслэлийн Боловсрол-2020” дэд хөтөлбөрийн тэргүүлэх зорилтуудад иргэдийн оролцоонд тулгуурласан хараат бус, хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, түүний үр дүн, зөвлөмжийг хэлэлцэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах хэлэлцүүлгийг өнөөдөр Хангарди ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн есөн дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлууд болон дүүргийн Боловсролын газрын удирдах албан тушаалтнууд оролцов.

Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны хамтарсан санхүүжилттэй Нийслэлийн Засаг даргын Тамгын Газартай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” дэд төслийн хүрээнд “Нийслэлийн Боловсрол-2020” дэд хөтөлбөрийн үр дүнд, иргэний нийгмийн хоёр байгууллагыг сонгон шалгаруулж, иргэдийн оролцоонд тулгуурласан хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн байна.

Тус хэлэлцүүлгийг нээж, нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа хэлсэн үгэндээ “Нийслэлийн Боловсрол-2020” дэд хөтөлбөрийн үр дүн маш сайн үнэлгээтэй байдаг. Гэсэн хэдий ч хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр нөлөө, бодит байдалд хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, үр нөлөөг нь тооцож  цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанд энэ бүхнийг тусгаж ажиллах нь хамгийн чухал юм. Хот сүүлийн гурван жилд хүүхдийн сурлагын амжилтаараа долоон байр ахисан өндөр үзүүлэлттэй байна. Энэ бол боловсролын салбарт ажиллаж байгаа та бүхний хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн юм. Өнөөдрийн хэлэлцүүлгээр бодит нотолгоо, шинжлэх ухааны тооцоо судалгаанд үндэслэсэн хөндлөнгийн үнэлгээний үр дүнгээс өөрсдийн олж харж чадахгүй байгаа цаашид сайжруулах шаардлагатай олон чухал асуудлуудыг олж хараж, хэрхэн сайжруулах талаар хэлэлцэж, хамгийн сайн шийдлийг хамтран гаргана гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Энэхүү иргэдийн оролцоонд тулгуурласан хөндлөнгийн үнэлгээ нь бодлогын баримт бичиг, түүний үйл ажиллагааг иргэн, иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолой, тэдний хүсэл эрмэлзлийг харгалзан засан сайжруулдаг зөв хандлага, зөв жишгийг бий болгоход чухал алхам болох аж.

 

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших