Нууц мэдээллийн уурхай

Мөрөөдлийн ертөнцөд хүргэх “Цөмөөхэй” дөрвөн өдөр тоглогдоно

Нийтэлсэн: 2019-12-03 04:31:31

 Мөрөөдлийн ертөнцөд хүргэх “Цөмөөхэй”  4-н өдөр тоглогдоно

Шинэ жил ....

Гайхамшигт сайхан шинэ жилийн үдэш цагийн зүү 12:00-ийг цохих энэ мөчид Клара охины сүлд мод урган ургасаар аврага том болж гэнэт хаанаас ч юм хулганууд гүйлдэн ирж айн сандарсан хүүхэлдэйнүүдийг хөөж гарлаа. Хулганы хаан цэргүүддээ Клара охиныг барьж ирэхийг тушааж охин айн зугатаах энэ мөчид авга ахын өгсөн модон цэрэг амь орж сайхан залуу болж хувиран модон цэргүүдээ удирдан тулалдаж эхэллээ...

Ийнхүү үлгэр эхэлж хүүхэд бүхэнд үлгэрийн ертөнцөд өөрөө гол баатар нь болж, муу санаатныг хөөж үзэсгэлэнт охиныг аврах хүсэл мөрөөдлийн ертөнцөд хүргэдэг П. И.Чайковскийн “Щелкунчик” балетийг МУГЖ балетчин Д.Алтанхуяг “Цөмөөхэй” нэрээр амилуулан хүргэсээр өнөөдөр 6 дахь жилтэйгээ золгож байна. 

Цөмөөхэй балетийн нэг тоглолтонд л гэхэд 200 гаруй хүүхэд тоглодог бөгөөд жил жилийн тоглолт өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлог, сонин, содон гайхамшгуудаар дүүрэн байдаг. Бас хүүхдүүд нь ч шинэчлэгдэн, шинэ дүр төрхтэйгээр хүрдэгээрээ онцлог.

Энэ жилийн тоглолтын нууцуудаас цухас задлахад 12 сарын 20, 21, 27, 28-ний өдрүүдэд УДБЭТ-т  тоглогдох “Цөмөөхэй”-д Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг эхний өдрийн тоглолтод ОХУ-ын Пермь хотын театрын гоцлол балетчин Р.Булганы хамт гол дүрд тоглох бөгөөд энэхүү тоглолтын үзэгчдийн суудал хэдийнээ дүүрч байгаа гэнэ.

Мөн энэ жилийн тоглолтод Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас цаатан хүү ирж оролцох бөгөөд анх удаа Улаанбаатарт ирж үзэхээр барахгүй балет бүжгэн жүжиг гэдгийг үзэж, өөрийн биеээр оролцон тоглох хүү маань аймагруугаа, аймгаас нийслэлрүү гарах өдрөө тэсэн ядан хүлээж буй гэнэ.

Нэг удаа биш, нэг насаараа үзээд ч уйддаггүй Англи, АНУ, Европыг тэр чигт нь байлдан дагуулдаг “Цөмөөхэй”-гийн баатрууд энэ жил ч бас Монголынхоо мянга, мянган үзэгчдэд гайхамшгийг бэлэглэхээр бэлтгэл сургуулилалтаа хийгээд завгүй байна. Үзэсгэлэнт Клара, эрэлхэг зоригт ханхүү Цөмөөхэй, модон цэргүүд,болон бяцхан хүүхэлдэйнүүд хэрхэн аз жаргалтайгаар бодит ертөнцдөө ирсэн тухай, тэдний ертөнцөд хамтдаа ид шидийг бүтээх хэн бүхэнд “Цөмөөхэй”-гийн хаалга нээлттэй байна. Ид шидийн орны хаалгыг, шинэ жилийг хамтдаа нээх өдөр 12 сарын 20, 21, 27, 28.

Мэдээж тасалбарыг www.ticket.mnwww.shoppy.mn -ээс...

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших