Нууц мэдээллийн уурхай

Хуульчдын зөвлөгөөн боллоо

Нийтэлсэн: 2019-11-29 08:39:03

 

Нийслэл дүүргийн захиргааны байгууллагын хууль эрх зүйн албан хаагчдын зөвлөгөөн өнөөдөр Blue Sky зочид буудлын хурлын танхимд боллоо. НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс зохион байгуулсан уг зөвлөгөөнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн 9 дүүрэг болон нутгийн захиргааны байгууллагын 60 гаруй албан хаагчид оролцлоо.

нийслэлийн Засаг даргын хуулийн зөвлөх Ч.Батрагчаа зөвлөгөөнийг нээж хэлэхдээ “нийслэл дүүргийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа хууль, эрх зүйн асуудал хариуцсан албан хаагчид нь нийгмийн олон салбарт хөрвөж ажиллах ур чадвартай байх ёстой.Нийслэл хотын хөгжил дэвшил иргэдийн тулгамдаж байгаа асуудлыг хуулийн дагуу шийдвэхлэхэд та бүхний оролцоо чухал” хэмээлээ.

Зөвлөгөөний үеэр 2019 онд шинээр батлагдсан олон 2020 онд хэрэгжих хуулиудын талаар  НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Баялагцэнгэл, Захиргааны ерөнхий хуулийн практик,  хэрэглээ, анхаарах зарим асуудал сэдвээр Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, хуульч П.Баттулга нар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Нийслэл дүүргийн захиргааны байгууллагын хууль эрх зүйн албан хаагчдын жил бүр хуульчдын зөвлөгөөн зохион байгуулдаг юм. Энэ удаагийн зөвлөгөөнөөр нийслэлийн хуульчдаас хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээ, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөлдөж, 2020 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хэлэлцлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших