Нууц мэдээллийн уурхай

“Атарчин” тэмцээний шилдгүүд тодорлоо

Нийтэлсэн: 2019-11-25 07:11:59

 

Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой тохиож буй өдрүүдэд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын нэрэмжит “Атарчин” тэмцээнд амжилттай зохиогдож шилдгүүдээ тодрууллаа.

Төв аймгийн 24 сумын 500 гаруй тамирчин  шатар, теннис, үндэсний бөх, шагайн харваа, волейболын төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм. Таван зааланд, гурван өдрийн турш өрсөлдөж өчигдөр шилдгүүд тодорч УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдаас шагналаа гардан авлаа. Спортын таван төрлөөр өрсөлдсөн 24 сумаас багийн дүнгээр нэгдүгээр байр Зуунмод сум, хоёрдугаар байр  Баянцагаан сум, гуравдугаар байрыг Цээл сум хүртсэн байна.

Атарын II аянаас эхлээд Төв аймгийн газар тариалангийн бүс нутаг, сумдын тамирчдын дунд зохион байгуулж эхэлсэн “Атарчин” тэмцээнд тасалдаад байсныг Н.Энхболд УИХ-ын гишүүн болсноосоо хойш буюу  2002 оноос сэргээн өөрийн нэрэмжит болгон жил бүр зохион байгуулж ирсэн юм. Өнөөдөр тэмцээний төрөл нэмэгдэж, тамирчдын оролцоо идэвх нэмэгдэж гурван өдөр үргэлжилдэг болсон байна. Мөн сумдуудад ээлжилж явагддаг байсан боловч тамирчдын тоо нэмэгдсэнээр байр заалны хүрэлцээг харгалзан Зуунмод суманд зохион байгуулдаг болжээ.

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Төв аймагт ажиллаж тамирчдад баяр хүргэх үеэрээ Атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн арга хэмжээнд оролцож тариланчид, нутгийн зон олондоо баярын мэнд хүргэсэн юм. Атарын анхны аян 1959 онд эхлэсэн бөгөөд Төв аймгийн хувьд анхны жилдээ 61,6 мянган га талбайд тарилалалт хийж 4967 тонн ургац буюу улсын хэмжээнд 36,8 хувийг хураан авч байжээ. 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших