Нууц мэдээллийн уурхай

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

Нийтэлсэн: 2019-11-25 03:03:06

 

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдаанаар “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Төслийн танилцуулгыг  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хийв. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 10 бүлэг 36 зүйлтэй бөгөөд зарчмын шинжтэй дараах өөрчлөлтүүдийг тусгажээ. 

Тухайлбал нийслэл, дүүрэг, хорооны болон тэдгээрийн албан хаагчдын эрх зүйн байдлыг тодорхойлж дүүрэг дагуул хотын статустай болох, хороо өөрийн төсөвтэй байх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь Засгийн газрын гишүүн байх, нийслэлийн хэт төвлөрлийг сааруулж олон төвт хот байгуулах, дэд төв дагуул хотуудыг хөгжүүлэх үйл ажиллагааг төрөөс татварын бодлогоор зохицуулах зэрэг заалтуудыг нэмжээ. Мөн нийслэл хотыг дүрэмтэй байх зохицуулалтыг хийж, нийслэлийн оршин суугч нь орчноо тохижуулах, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулсны төлөө урамшуулал хүртэх, эрүүл аюулгүй орчин, дэд бүтцийн үйлчилгээгээр хангагдах болон эдийн засгийн өсөлтийг дэмжих аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх нөхцөл  боломжийг сайжруулах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт зарим төрлийн төрийн үйлчилгээг хялбаршуулсан журмаар олгох эрх зүйн зохицуулалтуудыг тусгажээ.

“Нийслэлийн оршин суугчдын эрх үүргийг тодорхой болгох, дүүрэг хороодын албан хаагчдын эрх зүйн байдлыг дээшлүүлэх, зарим төрлийн төрийн үйлчилгээг хялбаршуулсан хэлбэрээр олгох эрх зүйн зохицуулалтуудыг нэмж тусгах, нийлбэр газрын хэмжээ байршил, ашиглалтын журмыг дахин шинэчлэн тогтоохоор энэхүү шинэчилсэн найруулгын төсөлд тусгалаа” гэж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэллээ.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан ИТХ дахь Монгол Ардын намын бүлэг болон Хууль эрх зүйн хорооноос гаргасан дүгнэлтийг уншиж танилцуулав. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн санал, дүгнэлтийг төлөөлөгч Н.Батсүмбэрэл танилцууллаа. Танилцуулгад “Шинэчилсэн найруулгын төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, хэм хэмжээнд нийцсэн байна. Иймд МАН-ын бүлгээс “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг хэлэлцэж, холбогдох байгууллагад уламжлахыг дэмжиж байна” гэжээ. Хууль, эрх зүйн хорооны санал, дүгнэлтийг хорооны дарга, төлөөлөгч Ж.Батсайхан танилцуулав. Тус хорооноос зарим зүйлсийг анхааруулж, зарим асуудлаар санал хураалгах санал гаргав.  Ийнхүү танилцуулга, санал дүгнэлтийг сонсоны дараа төлөөлөгчид асуулт асууж, санал хэллээ.  Ингээд төлөөлөгчдөөс гаргасан саналуудыг эмхэтгэж, төсөлд нэмж тусгахыг ажлын хэсэгт НИТХ-ын дарга Р.Дагва үүрэг болголоо.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших