Нууц мэдээллийн уурхай

“Агтана хүрээт-2019” Шилийн богд хайрхны энгэрт боллоо

Нийтэлсэн: 2019-11-21 02:45:24

 

 

“Агтана хүрээт-2019” Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд хайрхны энгэрт хоёр дахь жилдээ боллоо.

Энэ удаа Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь аймгийнхнаас гадна БНХАУ-ын ӨМӨЗО-оос уяач, адуучид ирж оролцов.

Наадмын хүрээнд өнгөрсөн жилийн гэрэл зургийн уралдаанд шалгарсан шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргажээ. Мөн адууг уналга, эдэлгээнд ашигласан түүхийг харуулах эд өлгийн зүйлс, аймгийн Угсаатны зүйн музейн үзмэрүүдийг дотоод, гадаадын жуулчдад дэлгэн харуулав.

Үүнээс гадна галын наадам, тойрон бүжиг, язгуур урлагийн тоглолтыг аймгийн “Жаахан шарга” театрын уран бүтээлчид толилуулжээ.

Монгол адуутай холбоотой өв соёл, уламжлалаа залууст өвлүүлэх, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх нь “Агтана хүрээт”-ийн гол зорилго аж. Түүнчлэн хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёл, уламжлал, ахуйгаа гэрэл зургийн хальсанд мөнхлөн, дэлхий нийтэд сурталчлах төлөвлөгөө бий гэнэ.

Цаашид улсын хэмжээний, өвлийн аялал жуулчлалын нэг бүтээгдэхүүн болгох төлөвлөгөөтэй байгаа гэж гэж зохион байгуулагчид хэлж байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших